Нийгэм
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 96 хувийн биелэлттэй байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө. Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр нийт 230 арга хэмжээ тусгагдсан байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр туссан 176 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллага холбогдох яамтай хамтран хэрэгжүүлж ажиллажээ. НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Хэрэгжүүлж байгаа нийт арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн биелэлт 96,5 хувьтай буюу үр дүнтэй үнэлгээтэй байна. Нутгийн захиргааны байгууллагуудын тайлан мэдээ тоо баримт зөрүүтэй үнэлгээ хийхгүйгээс судалгаанд үндэслээгүй, нотлох баримтан дээр тулгуурлаагүй шаардлага хангахгүй тайланг өгсөн. Тиймээс хэрэгжилтийн явц удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох яамтай ажлын уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатай байна” гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцан хэрэгжүүлэх 31 арга хэмжээнээс 18 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, найман арга хэмжээг 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, тайлан мэдээг дутуу өгч хариуцлагагүй хандсан зарим нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцдог болох талаар санал хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад дотоод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар” гэв. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эгр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.