Дэлхий дахинд
Багдад дахь АНУ-ын элчин сайдын яам руу пуужингаар халдав
Өнгөрсөн шөнө буюу арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам байрладаг, өндөр хамгаалалттай ногоон бүсийг чиглэн хэд хэдэн пуужин иржээ. Аз болж АНУ-ын элчин сайдын яамны C-RAM агаарын хамгаалалтын систем оновчтой ажилласны үр дүнд ноцтой хохирол учраагүй байна.
Цахим орчинд нутгийн иргэдийн нийтэлсэн бичлэгүүд дээр C-RAM агаарын хамгаалалтын систем пуужин руу сум харван устгаж буй нь гэрэлтэн харагдах аж. Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын элчин сайдын яамыг чиглэн гурван пуужин ирж байсан гэнэ.
АНУ-ын засгийн газраас пуужингуудыг амжилттай устгасан бөгөөд унаж ирсэн үлдэгдлүүдээс болж барилгад хэд хэдэн жижиг эвдрэл гарсан хэмээгээд, Иракийн засгийн газрыг иргэдийг болзошгүй энэ мэт аюулаас урьдчилан сэргийлэх, буруутай этгээдүүдэд хариуцлага үүрүүлэхийг анхааруулжээ. Тус агаарын хамгаалалтын системийг АНУ-ын засгийн газраас энэ оны зун ногоон бүсэд байрлуулсан билээ. Мөн Вашингтоны зүгээс тус халдлагад Ираны зэвсэгт бүлэглэл Катайб Хезболлаг сэжиглэж байгаа аж.
Учир нь энэ оны нэгдүгээр сард тус бүлэглэлийн удирдагч Ираны генерал Кассем Сулейманитай цуг алагдсан билээ. Түүнээс гадна тус аллага болсны нэг жилийн ой удахгүй болох гэж байгаа тул АНУ-ын тал болзошгүй аюулд бэлдэн сонор сэрэмжээ сайжруулж байгаа гэнэ. Жишээлбэл, энэ сарын эхээр Вашингтон болзошгүй эрсдлийг багасгахын тулд Багдадаас зарим ажилтнуудаа татна хэмээн амласан юм.
Эх сурвалж: RT.COM
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө