Дэлхий дахинд
Путин есөн настай хүүгийн хүслийг биелүүлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есөн настай хүү Дима Ащепковтой Улаан талбайн мөсөн талбайд хамт гулгаж, түүний хүслийг биелүүлжээ. Челябинск хотод амьдардаг Дима Ащепков гэх есөн настай хүү Кремлиэс зохион байгуулдаг “Хүслийн гацуур” зургийн уралдаанд оролцсон юм. Дима Москва хотын Улаан талбайн мөсөн талбайд гулгаж үзэхийг мөрөөддөг тухайгаа дүрсэлсэн зургаа илгээжээ.
“Хүслийн гацуур” буяны арга хэмжээнд ирүүлсэн олон зуун бүтээлүүд дундаас Оросын төрийн тэргүүн Владимир Путин есөн настай хүү Димагийн зургийг сонгон авчээ.
Зохион байгуулагчид Дима хүүг эцэг эхийн хамт Москва хотод авчирснаас гадна Улаан талбайн мөсөн талбайд Ерөнхийлөгчтэй хамт гулгах болсон тухай баярт мэдээг дуулгаж түүнд гэнэтийн бэлэг барьжээ.
Хоккей тоглох хоббитой Путин Шөнийн хоккейн лигийн тэмцээнд тоглодог 11 дугаартай хоккейн өмсгөлтэй мөсөн талбайд гарч ирээд Дима болон түүний эцэг эхтэй нь мэндэлж, “Дима чамд таалагдаж байна уу? Чи өмнө нь Москвад ирж байсан уу?” гэж асуусан талаар “Россия-24” мэдээллээ.
Харин Дима “Мөсөн талбайд ирэхээс өмнө Кремльд очиж Ерөнхийлөгчийн ажлын өрөөгөөр зочилсон. Москва хотын Улс ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнд буюу ВДНХ, амьтны хүрээлэн зэрэг олон газраар зугаалсан. Хамгийн сүүлд Улаан талбайн мөсөн талбайд ирж Ерөнхийлөгчтэй цуг гулгасан. Ийм юм болохыг огт төсөөлж байсангүй. Шинэ жилийн үлгэр шиг санагдаж байна” гэжээ.
Эх сурвалж: ТАСС
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө