Дэлхий дахинд
ЛОНДОНД ХАМГИЙ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО
Х.ӨЛЗИЙ
Английн зүүн өмнөд нутаг, нийслэл Лондон хот ороод коронавирусын цар тахлын шинэ хэлбэрийн тархалт аюултай байдалд хүрсэн тул хөл хорионы хамгийн хатуу хэлбэр болох дөрөвдүгээр зэргийн хязгаарлалтад энэ сарын 20-ноос эхлэн шилжлээ гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.
Ийнхүү коронавирусын мутанд орсон шинэ хэлбэрээс үүдээд хатуу хөл хорио тогтоосон нь Лондонгийн иргэд нийслэл хотыг бөөнөөрөө орхин гарахад хүргэлээ гэж The Daily Mail хэвлэл бичжээ.
Хэвлэлд бичсэнээр бол өвчний тархалт өндөрссөн хотын иргэд Лондонг орхихоор хотын галт тэрэгний буудлуудыг дүүргээд байгаа бол хотоос гардаг гол гол авто замуудад бөөн түгжрэл үүсчээ.
Их Британийн эрх баригчид үүний өмнө коронавирусын шинэ хэлбэр ердийнхийгөө бодвол халдварлах чадвар нь 70 хувь илүү учраас хүн ард илүү их болгоомжтой байх хэрэгтэй гэж анхааруулж байсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар бол Covid-19-ийн энэ шинэ хэлбэр нь өмнөхөөсөө илүү хурдан халдварлан тархдаг болохоос биш энэ нь үхлийн аюултай гэсэн үг биш гэнэ. Мутацад орсон энэ шинэ коронавирусэд өнөөдөр бүтээгээд байгаа вакцин хэрхэн нөлөөлөхийг эрдэмтэд яг тодорхой баталж чадаагүй байна.
Энэ шинэ хэлбэрийн коронавирус мөн Нидерланд, Дани, Австрид илэрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна. Энэ шинэ халдварыг эх орондоо нэвтрүүлчихгүйн тул Европын улс орнууд ороод нийт 50 гаруй улс Их Британиас тээврийн харилцаагаа зогсоогоод эхэлжээ.
Европын холбоо ойрын үед Их Британитай тээврээр харилцах асуудлаар шинэ дүрэм боловсруулна гэж Францын эрх баригчид мэдээлжээ. Ийн Британи руу улс орнууд нислэг үйлдэхгүй байгаагаас Хатан хаант улс үндсэндээ бүрэн бүслэлтэд ороод байна. Европын орнууд дээр нэмээд Энэтхэг, Хонконг ч тус улс руу нисдэг нислэгээ зогсоожээ. Францаас Английг зорьдог Ла Маншийн хоолой доогуурх галт тэрэгний хөдөлгөөн ч зогссон байна.
Европын холбоо хариуцсан францын сайд Клеман Бон “Бид Их Британитай тээврийн харилцаагаа 48 цагаар зогсоолоо. Энэ хугацаанд Европын холбооны бүх орон Британитай харилцдаг харилцаагаа зохицуулах ёстой. Манай ард иргэд энэ хугацаанд Нэгдсэн хатан хаант улсаас Зул сарын баяртаа эсэн мэнд, аюулгүй эргэн ирэхэд зориулсан механизм бүрдүүлэх нь бидний үүрэг” гэж тэр онцолжээ.
Их Британид коронавирусын цар тахал эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 2 040 147 хүн энэ халдвараар өвчилж 67 401 хүн нас бараад байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө