Эдийн засаг
Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бүрдүүлэх санал танилцуулав

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны цахим хуралдаан өнөөдөр (2020.12.23) 09 цаг 40 минутад эхэлж, тус дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөө болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонсохоор тогтов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь муу зээл, хүү, алданги зэрэг асуудлаас улбаалж 240 гаруй тэрбум төгрөгийн авлагатай гарсан судалгааг Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан. Иймд эх үүсвэрийг судлах, мониторинг хийх зорилгоор дэд хорооны гишүүд газар дээр нь ажиллах асуудлыг ирэх оны төлөвлөгөөний эхэнд нэмж оруулах тухай санал хэлэв.
Дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд болон бусад гишүүдээс гарсан саналыг тусгах, аж ахуйн нэгж, компани болон ЖДҮ-ийг дэмжих холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах саналыг мөн хэлж байв. Ийнхүү Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөг батлах горимын санал тус дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Дараа нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонслоо. Мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хийж, тус газрын эрх зүйн орчин; санхүү, хөрөнгө оруулалтын бодлого; Ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулсны дараа цаашид авах арга хэмээ болон саналаа танилцуулав.
Үүнд, Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж үйл ажиллагаа нь доголдсон, зогссон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох, Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлтэй бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгох, зээлийн хүүг жилийн 12 хүртэл хувь бууруулах, Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай, үйл ажиллагаагаа өртгөтгөх зорилгоор импортолж буй тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлодог жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх нэг цонхны үйлчилгээг үзүүлэх нөхцөл бололцоо, барилга байгууламжаар хангах, мөн Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байрны урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий ипотекийн зээлд хамруулах зэрэг саналуудыг танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох санхүүжилтийг боловсронгуй болгох тухай санал хэлж, орон нутаг дахь ЖДҮ-үүдэд ологосон санхүүжилтийн талаар тодруулав. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрүүдээс 800 гаруй төсөлд 78,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэнээс 12,9 тэрбум төгрөгийг 158 төсөлд олгосон, энэ нь зээлийн найдвартай эргэн төлөлт, судалгаа зэрэг асуудалтай холбоотой гэсэн тайлбар хийв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тухайлбал, дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх зэрэг санал хэлж, цаашид хийхээр төлөвлөсөн ажилдаа анхаарч ажиллах санал хэлснээр өнөөдрийн дэд хорооны хурал өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ