Сансар огторгуй судлалын хувьд 2020 оны онцлох үйл явдал “Их давхцал” энэ сарын 21-нд болсон. 400 орчим жилд нэг тохиох уг үзэгдэл дэлхий даяар хэрхэн ажиглагдсан талаарх фото мэдээг хүргэж байна.
Энгийн нүдээр үзэхэд хоёр од мэт харагдах ч телескоп ашиглан харахад ямар гайхалтай зүйл болох нь доорх зургуудаас харагдана.
“Их давхцал” бидний нүдээр хоёр гараг нэг шугамд орсон мэт харагдсан ч бодит байдал дээр 748 сая км зайтай зөрөн өнгөрчээ.