Энтертайнмент
“АЛТАН ГАДАС” ОДОНТ ДУУЧИН БҮСГҮЙ УКА
Төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Укагийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө эл шагналыг хүртсэн нь бас нэгэн гайхалтай тохиолдол юм. Өвөрмөц дүр төрх, өөрийнхөөрөө байж чаддагаараа олныг байлдан дагуулдаг хүн билээ.
Баримт 1. Ука 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн, хилэнцийн орд.
Баримт 2. Дуучин Ука нэрээр олонд танигдсан ч түүний жинхэнэ нэрийг Даваагийн Уламбаяр гэдэг.
Баримт 3. Хар багын л урлагийн хүн болохыг хүсдэг байсан тэрбээр цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчхаад дуулж бүжиглэдэг байжээ
Баримт 4. Нийслэлийн 44-р сургуулийг төгссөн.
Баримт 5. Наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг.
Баримт 6. Ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний “Орхон” дээд сургуульд орсон. Эцэг эх нь “Чи хэл сайн сурч европжуу төрхөө ашиглаад орчуулагч болбол зүгээр” гэж зөвлөснөөр Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон байна.
Баримт 7. СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн. Харамсалтай нь хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр хаалгыг нээж өгчээ. Б.Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд “Nature sounds”-даа бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.
Баримт 8. Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан.
Баримт 9. Укагийн шар үс яах аргагүй түүнд зохидог. Гэтэл түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй.
Баримт 10. Укаг эрлийз гэж олон хүн боддог. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх.
Баримт 11. Ука ээж Т.Замандтайгаа тун адилхан. Ээж нь удган бөгөөд Монголын “Зөн билгийн 12/23/2020 тулаан” нэвтрүүлгийн ялагчаар тодорч олны анхаарлыг татаж байсан нэгэн билээ.
Баримт 12. Ука далан дээрээ зүрхэн, гэдсэн дээрээ хятад ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино.
Баримт 13. “I am in love” анхны бие даасан цомгоо 2011 оны 10 сарын 27-нд гаргасан.
Баримт 14. Тэрбээр “Космополитан” сэтгүүлийн анхны монгол “cover girl”. Ямар ч байсан Космог чимдэг гадаадынхнаас дутахааргүй байсан гэж уншигчид хүлээн зөвшөөрдөг.
Баримт 15. Продюсер Б.Дашдондогийн “Nature sound” студийн анхны төгсөгчдийн нэг юм.
Баримт 16. Тэрбээр энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд бие даасан анхны том “Do it” шоу тоглолтоо Буянт-Ухаа спорт цогцолборт хийхээр товлоод байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм.
Баримт 17. Төр засаг Укагийн хөдөлмөрийг үнэлж 2011 оны нэгдүгээр сарын 28-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан.
Баримт 18. Харин 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Алтан гадас одон хүртсэн юм.
Баримт 19. Тэрбээр 2015 оноос хойш таван бие даасан цомог, 40 орчим дуу гаргажээ.
Баримт 20. Монголын репперүүдтэй хамтарсан 10-аад уран бүтээлийг хийсэн байна.
Баримт 21. Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тайзан дээр гарахдаа Christian Dior Cherry-г түрхдэг гэнэ.
Баримт 22. Түүнийг бохь зажлан телевизээр гарахыг олон ч удаа харсан биз. Соёлгүй гэж олон хүнд ч шүүмжлүүлдэг. Ямартай ч түүний зажилдаг бохь Orbit, Lotte гэнэ.
Баримт 23. Халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод үргэлж Calvin Klein багтдаг.
Баримт 24. Сонирхуулаад хэлэхэд түүний нөхөр питнесийн багш бөгөөд анх нөхрийнхөө гуяны булчинд дурласан гэнэ шүү.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.