Дэлхий дахинд
Тоглодоггүй тэмдэг СИ ЗИНЬПИН
Х.ӨЛЗИЙ
Хятадын Коммунист намын дарга Ху Зинтау 2006 онд “Авлига бол нийгмийн байгууллын дор тавьсан мина” гэж хэлсэн байдаг. Ингээд 2012 онд Си Зиньпин БНХАУ-ын дарга боллоо. Энэ үеэс л Хятадад авлигын эсрэг тэмцэл эрчимжиж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх тэмцэл түүний дотоод бодлогын гол цөм болов.
Си Зиньпиний авлигын эсрэг гол зарчим
Авлигатай тэмцэхийн тулд Си дарга түшмэл албан тушаалтнуудын дунд түгээмэл болоод байсан хүнд суртал, авлигын шинж чанартай найман зүйлийг тас хориглосон журам гаргав. Үүнд:
– Хэт их баяр ёслол тэмдэглэх, хэлбэрдэх байдлаас татгалз. Улаан хивс дэвсч, ард түмэнтэй уулзаж, цэцэг авч, алга ташин тансаг хүлээн авалт хийхгүй байх
– Арилжааны байгууллагын элдэв арга хэмжээнд оролцож, тууз хайчилж дүр үзүүлэх
– Гадаадад айлчлах, ажиллахдаа элдэв олон дагуултай явдгийг хумих
– Баримт бичиг, албан хэргийг энгийн иргэдэд ойлгомжтой бичиж боловсруулах
– Олон машин дагуулж цуваа үүсгэн зам хааж давхидгийг болих
– Өөрийгөө дөвийлгөж ном сэтгүүл хэвлүүлж, шаардлагүй бол мэдээгээр гараад байхгүй байх
– Ном бичиж, намтраа хэвлүүлэн өөрийгөө сурталчлах
– Өөртөө машин тэрэг, байр авч, томилолтоор явахгүй хэмнэх
Хятадын албан тушаалтнууд үүнийг нэг их юманд тоосонгүй, тоглоом шоглоом, мөрөөдөл гэж бодож байлаа. Гэтэл шинэ Дарга тоглодоггүй хүн гэдгийг тэд ойлгосонгүй. Тэд үнэндээ авлига хүнд сурталтай хийх тэмцэл бүр ноцтой шатандаа орж байгааг ойлгосонгүй. Шинэ бодлогын гол зарчим нь “Өндөр ёс суртахуун, эсвэл бууд” болох нь аяндаа мэдэгдээд эхэллээ.
Хүлээн авалтаас хэмнэлт рүү
Си даргын найман дүрэм гараад ирсэн нь өндөр албан тушаалтнууд нь тансаг хүлээн авалт хийдэг уламжлалтай дарга нарт том цохилт болов. Хэт олон хоол, хамгийн өндөр үнэтэй архи, далайн төрөл бүрийн бүтээгдэхүүн, хэдэн арван долларын үнэтэй янжуур бүхий тансаг зоогийн газарт болдог хүлээн авалтын дараа энэ бүгдийн ихэнх нь ширээн дээр үлддэг байсан. Харин Си дарга ердөө дөрвөн хоол байхад л болно гэжээ.
Ингээд Си даргын тэмцлийн эхний нэг жилд гэхэд л тансаг хүлээн авалт 30 хувь буурч, онгоцны нэгдүгээр ангиллын суудлын захиалга 10 хувь, тансаг бараа бүтээгдхүүний гүйлгээ 20-30 хувь буурчээ. Нэг шил нь 600-700 ам.долларын үнэтэй “Маотай” архины борлуулалт эрс унав. Ингээд 2013 он гэхэд улсын төсвөөс 40 тэрбум доллар хэмнэсэн байна. Энэ бол холбооны төсөв, улсын хэмжээнд бол 160 тэрбумыг хэмнэжээ.
Авлигачдад оноох дээд хэмжээ
Дэлхий даяараа цаазын ялаас татгалзаж байхад Хятад авлигад идэгдсэн албан тушаалтнуудын ялын дээд хэмжээг цаазын ял гэж зарлав. Авлигын эсрэг кампани хэрэгжүүлсэн 16 жилд Хятадад 10 мянга гаруй албан тушаалтанд цаазын ял оноосон байдаг. Төрийн албандаа 70 сая хүнтэй Хятадад энэ тоо бол юу ч биш л дээ. Хятад бол хөдөлмөрийн насны хүн амынхаа дунд төрийн албан тушаалтнууд нь 8.8 хувь эзэлдгээрээ дэлхийн улсуудын дунд 26 дугаар байрт ордог.
Ял оноох нь шууд буудна гэсэн үг бас биш
Хятадын хууль тогтоомжийн талаар нэг зүйл ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл буудан алах ял онооно гэдэг нь шууд буудна гэсэн үг бас биш, ял гүйцэтгэхийг хойшлуулж бас болно. Буудуулахаа нэг насаараа ч хүлээж мэднэ. Энд хамгийн гол нь авлига авсан хүн бүрийг, ялангуяа өндөр албаны түшмэлүүдийг зүгээр ч нэг шууд буудаад байсангүй. Авлига авсан түшмэлүүдэд дунджаар 12-16 жилийн ял оноодог юм байна. Тэгэхээр авлигач бүрийг толгой дараалан буудаад байдаг гэдэг нь зүгээр л домог. Харин онцгой тохиолдолд юм уу, эхэн үедээ бусдад нь сургамж болгох гэж үзүүлэх сургуулийн зориулалтаар буудаж байсан нь үнэн.
Хятадад өнөөдөр дээд хэмжээг тун ховор хэрэглэж байгаа ч буудан алах ял байсаар байгаа. Яагаад гэвэл эд эрхтнийг нь донорын журмаар ашиглах зорилгоор буудаж байна. Үнэнийг хэлэхэд ийм бизнес хятадад ид цэцэглэж байна. Цаазлуулагчдын эд эрхтнийг бусад улс орнуудад худалдаж байгаа.
Авлигатай тэмцэж эхэлсэн гол шалтгаан
Хятадад авлигатай тэмцэх ажил зүгээр ч нэг 2000-аад онд эхэлсэн юм биш. Энэ нь хоёр шалтгаантай. Юун түрүү энэ үед Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн юм. Бээжингийн зуны олимп, Гунжоугийн Азийн тоглолт, Шэньжаанд Универсиад болох гэж байв. Энд хөрөнгө дутагдаж байхад их хэмжээний хөрөнгө авлига руу урссаар байлаа. Чухам энэ бүхнээс үүдээд албан тушаалтан, түшмэлүүдийн халаас руу урсч байгаа энэ мөнгийг улсад төвлөрүүлэх үүднээс ийм хатуу тэмцэл эхлүүлсэн байна. Тэгээд ч газар авсан авлигын эд мөрийн баримт нь хэн бүхэнд ил тод болоод байсан үе.
Авлигатай тэмцээд байна уу, сөрөг хүчинтэйгээ юү
Улстөрчдийн дундаас ийм асуулт гарах нь бий. Үнэхээр авлига авсан, шударга бус албан тушаалтныг цээрлүүлээд байна уу, эсвэл сөрөг хүчин, өрсөлдөгчдөө намнаад байна уу…..Орост Путиныг бол илүүтэй ингэж хардах нь бий. Хятадын дарга Си Зиньпиний тунхагласан “ялаа, барыг намнах” уриан дор орлого, авлигын нь хэмжээнээс үл хамааран янз бүрийн хүн бууны аманд зогсч байгаа нь ийм хардлага төрүүлдэг байж болох. Сумны өмнө бол авлигач хүн бүр адил тэгш.
Авлигатай тэмцэх сурталчилгааны арга
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэг удаа авлигын хэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шоу хийх хэрэггүй гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Харин Хятадад бол эсрэгээрээ авлигын хэрэг, тэднийг хэрхэн цээрлүүлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан нь үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.
Ер нь Хятадад авлигатай тэмцэх кампанит ажил нь хоёр зорилтыг хэрэгжүүлж байгаа юм. Нэгдүгээрт мэдээж авлига авч болохгүй юм байна, нэг л өдөр бууны аманд зогсч магадгүй гэдгийг албан тушаалтнууд, түшмэлүүдэд ойлгуулах. Хоёрдугаарт, ард түмэнд засаг төрд итгэх итгэл төлөвшүүлэх.
Үүний тулд л авлигын хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод бичиж нийтэлж, телевизүүд хэргийн газраас сурвалжлага хийж, тэдний авлигаар авсан хөрөнгө, тансаг байшин барилга, машин тэрэг, эд хогшлыг харуулаад хамгийн сүүлд нь цаазаар авч байгааг нь үзүүлж байна. Одоо бол бөөнөөр нь жагсаагаад бууддагаа больсон л доо, оронд нь үхлийн тариа тарьдаг. Үүний тулд тусгай зориулалтын олон эмнэлэг хүртэл барьсан.
Үр дүн
Авлигатай тэмцсэний үр дүн яаж гарав. Зөвхөн 2015 онд гэхэд л авлигын 34 мянган зөрчил илрүүлэн 8000-ыг нь шүүхэд шилжүүлсэн нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, авлига, үнэт бэлэг авсан байх жишээтэй. Албаны машинаа хувийн хэрэгцээнд ашигласан, тансаг хүлээн авалт зохион байгуулсан, төрөл төрөгсдийн оршуулгаа хэт тансаг үйлдсэн, албаны мөнгөөр орон нутагт зорчсон, зэрэг 500 мянга орчим үйлдлийн тухайд шүүхийн хөнгөн ялаар юм уу, захиргааны, намын арга хэмжээ авсан байна.
Сүүлийн гурван жилд гэхэд Хятадад төрийн албан хаагч нэг сая орчим хүнийг авлигын хэргийн улмаас мөрдөн шалгасан мэдээ байна.
Авлигатай тэмцсэний өөр нэг том үр дүн бол авлига авч хууль бусаар хөрөнгөжөөд гадаадад зугтан гарсан албан тушаалтнуудаа эргүүлэн авчирч байгаа явдал. Сүүлийн таван жилд ийн гадаад руу зугтсан 5974 эдийн засгийн гэмт хэрэгтнийг эх орондоо авчирсны 1425 нь авлигын хэргийн шийтгэлээс зугтаасан албан тушаалтан байна. Үүний зэрэгцээ тэдний хууль бусаар олсон 14.2 тэрбум юань буюу ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын хөрөнгийг эх орондоо авчирч хураан авсан байдаг.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө