Эдийн засаг
Өнөөдөр 11 байгууллага хуралдаж, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ хийнэ
Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020.12.21-нд Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон билээ. .
Тэгвэл өнөөдөр (2021.01.03) 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийх аж. Харин Улсын Онцгой комисс болон Засгийн газар даваа гаригт хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргаж, танилцуулна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр (2021.01.02) “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт ард иргэд дунд явж байсан 18 тохиолдол гарч ирлээ. Цаашид хөл хориог сунгах магадлал өндөр байна” гэж мэдэгдээд байгаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр коронавирусний тархалт, шинжилгээний талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн томоохон хэмжээний голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг байнга хийж ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд энэ 85 мянган шинжилгээнээс Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтот халдвартай холбоогүйгээр коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон хүн илрээгүй. Гэвч өчигдөр, өнөөдөр хоёр хоногийн хугацаанд шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. Өнөөдрийн байдлаар эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт байна гэсэн үг. Нэгдүгээрт, “Мөнххада” компанитай холбоотой нэг голомт байна. Мөн Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн байна. Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн байна. Дөрөвт нь, Баянзүрх дүүрэгт амьдардаг, биеийн дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг нэг хүнээс халдвар илэрсэн. Шинжилгээ хийсэн тоотой халдвар илэрсэн хүний тоог харьцуулахад бага байгаа боловч эх үүсвэр тодорхойгүй халдвар илэрч байгаа нь ард иргэдийн дунд халдвартай хүмүүс байх эрсдлийг нэмэгдүүлж байна. Нийтэд нь аваад үзвэл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй нэг голомт, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой нэг голомт, эх үүсвэр тодорхойгүй голомтууд байна. Саяын шинээр илэрсэн тодорхойгүй байсан голомтуудтай холбоотойгоор 18 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс цааш ямар арга хэмжээ авах нь хамаарна. Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сарын 24-нд “КОВАКС” механизмд бүртгүүлсэн. Энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сард вакцин орж ирнэ. Цаад хугацааг гуравдугаар сарын 1 гэж ойлгож болно. Вакцин бол хамгийн эхэнд гарах арга хэмжээ биш. Коронавирусний нөхцөл байдлаас ч илүү хор хөнөөлтэй байх магадлалтай тул судлах шаардлагатай” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харин НЭМҮТ-ийн Тархвар судлаач Б.Сувд “Дөрвөн голомтын эх үүсвэр тогтоогүй, судлагдаж байгааг Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Баяр болсонтой энэ байдал холбоотой. Хоёрдугаарт, хүмүүс өөрийгөө халдвар авчихна гэж огт бодохгүй байна. Гуравдугаарт, хүн амын дунд ямар нэг шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүс байна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн барьж чадсан эсэхээ иргэд сайтар бодох хэрэгтэй. Эх үүсвэргүй халдвар илэрч байгаа тул шинэ жилийн баярын өдрүүдээр ажиласан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, банк, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхлэгч, худалдаа үйлчилгээний байгууллага, захуудад ажилласан худалдагч, түрээслэгч нараас шинжилгээ авах ажлыг зохион байгуулна” гэсэн юм.
Үйлчилгээний байгууллагын ажилчдаас шинжилгээ авах ажлыг өнөөдрөөс эхлүүлэх юм байна.
Өчигдрийн байдлаар нийслэлд 22 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын нийт тохиолдол 1242 хүрээд байна. Үүний 855 нь эдгэрчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ