Эдийн засаг
Э.ТОДГЭРЭЛ: НЭГ ГҮҮРИЙН ЗУРАГ ГАРГАХЫН ТУЛД БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН ГЭЭД ОЛОН СУДАЛГАА ХИЙДЭГ

Т.ЖАНЦАН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу инженер” шагнал хүртсэн Э.Тодгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “ГБЭТ” ХХК-ийн Ерөнхий инженер бөгөөд 2020 онд Төмөр замын хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологи, арга аргачлалыг боловсруулан практикт нэвтрүүлж, Монгол орны говийн уур амьсгалд тохируулан барилгын ажлыг хээрийн аргаар өөрийн оронд анх удаа гүйцэтгэсэн байна.
-Танай компани сүүлийн үед ямар ямар гүүрийн ажилд оролцсон бэ?
-Сонсголонгийн хос гүүрийн эх засварын болон шинэ гүүрийн зургийг нь гаргасан. Мөн төмөр замын гүүрийн ажилд оролцсон.
-Төмөр замын гүүр барих ажил нэлээд онцлогтой байх. Шинэ технологи нэвтрүүлсэн гэсэн дээ?
-Хараад адилхан гүүр боловч төмөр зам, авто замын гүүр тэс ондоо зүйлүүд. Төмөр замын гүүр бол асар их цохилт тэсвэрлэх чадвартай хүнд даацынх байдаг. Жишээ нь манай төмөр замд ашиглаж байгаа Хоёр загал гээд зүтгүүрийг хүмүүс мэднэ. Нэг зүтгүүрийн нэг толгой нь л гэхэд 129 тонн жинтэй. Тэгэхээр энэ хоёр толгой нийлээд 258 тонн болно. Тэгээд олон вагон ачаатай чирээд явна. Харин авто замын гүүр дээд тал нь 100 тонн даацтай байдаг. Ингээд бодоход тэс өөр зүйлүүд юм шүү дээ. Төмөр замын гүүр барихад онцгой чанартай арматур ашиглах ёстой. Манай компани ийм арматур ашигладаг технологи нэвтрүүлээд 10 гаруй жил болж байна.
-Тэгэхээр хүчитгэсэн арматураа хаанаас авч байна вэ?
-Манай улсад дотооддоо үйлдвэрлэж буй арматураас тав дахин илүү хүчитгэсэн бүтээгдэхүүн л дээ. Хятадаас захиалгаар оруулж ирж байгаа. Энэ арматурын гол онцлог нь сунаад эргэж хэвэндээ ордог. Манай компани сүүлийн үед Шарын гол, Төмөртэйн орд, Толгойтод гүүрийн ажилд оролцож энэ шинэ технологи нэвтрүүлсэн. Гүүр болгон өөр өөр онцлогтой тул нэгтгэж ойлгож болохгүй.
-Ийм арматурыг гүүрээс өөр барилгад ашиглаж байгаа юу?
-Хүчитгэсэн арматурыг манайхан сүүлийн үед барилгад ашиглаж эхэлсэн. Гэвч өндөр үнэтэй, нарийн технологи юм. Ер нь бусад улсад 55 дээш давхар барилгад ашигладаг. Газар хөдлөлөө гэхэд ийм арматураар хийсэн багана, тааз зөв хэлбэлзэж барилга нурахаас сэргийлж чаддаг.
-Гүүрийн зураг гаргах ажил асар их судалгаа тооцоо шаарддаг байх даа?
-Тийм. Зураг гаргахад бүх талын судалгаа хийж тооцоо гаргадаг. Жишээ нь тухайн гүүр барих газрын хажууд айл байлаа гэхэд үер ус хаагуур буудаг, ямар онцлогтой газар вэ гээд асууж тодруулах, шинжилж судлах ажил захаас аваад л гардаг. Иймд зураг зөв гарч байж тухайн гүүр, зам үр ашгаа өгнө. Одоо Баруун-Урт руу төмөр зам тавина. Энэ чиглэлд Тавантолгой, Зүүнбаянг бодвол зэрлэг ан амьтан элбэг бий. Тэд бэлчээрлэхдээ гүүрэн доогуур яаж гаргах вэ гэдэг асуудлыг тооцож боддог. Гүүрийн бетон нь ил харагдаж байвал зэрлэг амьтад нүүдэллэн гарч чадахгүй. Тэгэхээр ургамал, өвс тарьж далдлаад бэлчээрлэн гаргах зэрэг арга технологи хэрэглэдэг. Иймд гүүрийн зураг гаргахдаа бас амьтад судлах шаардлагатай болж байгаа юм. Хэддүгээр сард хаагуур яаж бэлчээрлэн нутаглаж байна гээд судалдаг. Цаг агаарын гэхэд л жилд ордог хур тунадасны хэмжээ, үер усны байдал зэргийг судлах жишээтэй. Ер нь гүүр барина гэдэг буяны ажил. Ямар нэг саад тотгорыг давах гэж л гүүр барьдаг шүү дээ.
-Улаанбаатар гүүрэн зам, байгууламж муутай хот гэдэгт та санал нэгдэх үү?
-Улаанбаатар хотын түгжрэл өнөөдөр яаралтай шийдэх асуудал болоод байна. Замын түгжрэлийг бууруулахын тулд гүүрэн зам, явган хүний гүүрэн болон нүхэн гарцууд барих ёстой. Ингэж чадвал түгжрэл буурна. Ер нь томоохон уулзваруудад жилд явган хүний 5 гүүрэн гарц, авто замын нэг гүүр бариад байвал 10 жилийн дараа явган хүний гүүрэн гарц 50, авто замын гүүр 10 болно шүү дээ.
-Сүүлийн жилд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас эдийн засаг хямарч байна. Та жирийн иргэн, судалгаа тооцоо хийдэг инженер хүний хувьд эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах ямар арга зам бий гэж харж байна вэ?
-Манай улсын хямралд орсон эдийн засгийг төмөр зам л сэргээнэ. Одоо төлөвлөж байгаа төмөр замуудаа маш хурдан хугацаанд барих ёстой. Ингэж байж экспортын бүтээгдэхүүн, байгалийн баялаг маань бидэнд өндөр үр ашиг өгнө. Жишээ нь зөвхөн Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу ашигт малтмалын 10 гаруй томоохон орд бий. Эдгээр орд төмөр зам ашиглалтад орохыг хүлээж байгаа. Манайх шиг ядуу орон төмөр замын тээврээ хөгжүүлж байж эдийн засаг хөл дээрээ бат зогсоно. Тэгэхгүй бол машинаар зөөгөөд амжилтад хүрэхгүй шүү дээ.
-Та зам гүүрийн инженер мэргэжил яагаад эзэмших болов?
-Аав маань гүүрийн инженер. Хуучнаар ЗХУ-ын Москвад зам гүүрийн инженер мэргэжил эзэмшсэн. Би аавынхаа мэргэжлийг өвлөж АНУ-д барилгын сургууль төгссөн. Монголдоо ирээд ШУТИС-д зам гүүрийн мэргэжлээр суралцсан. Төрсөн дүү маань бас зам гүүрийн инженер. Энэ онд докторын зэрэг хамгаалж байгаа.
-Аав тань хаана хаана ямар гүүрийн барилгад гар бие оролцож явсан юм бэ?
-Сургуулиа дөнгөж төгсч ирээд Улаанбаатар хотод анхны нүхэн гарцын зургийг нь гаргаж барилгын ажилд нь оролцсон байдаг. Энэ нүхэн гарц хуучнаар хүнсний 20-р дэлгүүрийн урд байдаг шүү дээ. Хүмүүс мэднэ дээ. Монгол оронд төмөр бетон 800 орчим гүүр бий. Манай “ГБЭТ” ХХК 300 орчим гүүрийн зураг хийсэн. Тэгэхээр шинэ гүүр болон засвар хийхэд нь зургийг нь гаргаж байсан юм. Тухайлбал, Монголын хамгийн урт гүүрийн зургийг гаргасан. Энэ нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Сэлэнгэ мөрөн дээгүүрх 437 метр урт гүүр. Одоо ашиглалтад орсон.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ