Дэлхий дахинд
Европын орнууд хатуу хөл хорионд эргэн орж байна
Х.ӨЛЗИЙ
Европын улс орнуудад коронавирусын халдвар тархах нь эрс өссөн учир Европын холбооны гишүүн улсууд арга барилаа өөрчлөн хатуу хөл хорионд шилжиж эхэллээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль макрон өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн улс орон даяараа нэг сарын хөл хорио тогтоосон байна. Цар тахлын хоёр дахь давалгааг тогтворжуулахад чиглэсэн энэ арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгүүд, зайлшгүй хэрэгцээний бүтээгдхүүн борлуулдаг хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж бусад бүх байгууллага хаалттай байх юм байна. Францад өдөр тутам коронавирусын 40-50 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байна гэж Макрон ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Зарим бүсийн эмнэлгүүд өвчтөнөөр дүүрээд байгаа болохоор цэргийн болон арилжааны нисэх хүчнийг ашиглан өвчтөнүүдийг нэг бүсээс нөгөө рүү шилжүүлэн зөөж байгаа юм байна.
Германы Засгийн газар мөн зоогийн газар, баар, кафе, кинотеатр, театр үзвэрийн газруудыг нэг сарын хугацаатайгаар хаах шийдвэр гаргасан байна. Тус улсад нэг хоногт хамгийн олон буюу 15 мянган хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоны дараа Холбооны Эрүүл мэндийн яам ийм шийдвэр гаргасан байна. “Энэ онцгой нөхцөл байдлаас гарахын тулд бид одоо л чардайх ёстой” гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель хэлжээ.
Чехийн Засгийн газар бүх нийтийн хөл хориогоо чангатгаж оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорионы цаг тогтоосон байна. Энд хоногт өвчлөгсдийн тоо 15 мянга давсан учраас дэлгүүр, зоогийн газар, сургууль цэцэрлэгүүдийг бүгдийг хаажээ.
Испанид шинэ хориг тогтоож зургаагаас илүү хүн нэг дор цугларахыг хориглосон байна. Испанийн ерөнхий сайд Педро Санчес “Бид маш ноцтой нөхцөл байдалд амьдарч байна. Энэ бол сүүлийн 100 жилд тохиосон эрүүл мэндийн хамгийн ноцтой хямрал” гэж Засгийн газрын хуралдааны дараа хийлгэсэн мэдээлэлдээ дурдсан байна.
Швейцарьт бас хөл хорио тогтоож зоогийн газар баарууд оройн 23:00 цагт хаалгаа барих болж байна. Ийм хориг хэдий хүртэл үргэлжлэхийг заагаагүй гэнэ.
Белги, Их Британи, Нидерландад цар тахлын дэгдэлт ихэсч байгаа учраас хөл хориогоо чангатгаад байна.
“Цар тахлын хоёр дахь давалгаа эхэлчихлээ. Зул сарыг энэ жил огт өөрөөр тэмдэглэлээ” гэж Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Европын улс орнуудад хоногт 202.9 мянган хүн коронавирусын халдвар аваад байгаа юм. Цар тахал дэлгэрснээс хойш Европт нийт 250 гаруй мянган хүн COVID-19-ийн улмаас нас баржээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө