Дэлхий дахинд
Японы эрх баригчид нийслэлийн бүсэд онц байдал зарлана
Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Японы Засгийн газар нийслэлийн бүсэд онц байдал тогтооно гэж Засгийн газрын халдвартай тэмцэх штабын тэргүүн Ясүтоши Нишимүра парламентдаа өнөөдөр танилцуулжээ. Нийт 37.2 сая хүн амтай нийслэлийн бүсэд Токио, Канагава, Сайтама, Чиба муж багтдаг байна.
Маргааш (2021.01.08) хүчин төгөлдөр үйлчлэх онц байдал ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Онц байдлын үеэр иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, ресторан, бааруудыг 19.00 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй, 20.00 цагаас хаалгаа барихыг уриалах юм. Томоохон дэлгүүр, үйлчилгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэнэ. Сургуулиуд үргэлжлүүлэн ажиллах ба ажлын байранд ажиллах хүмүүсийн тоог 70 хувиар бууруулахыг компаниудад уриалж байна.
Токио хотод пүрэв гарагт 2000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдөртэй харьцуулахад 400 гаруйгаар нэмэгджээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө