Эдийн засаг
ДЭЛХИЙН БАНК: Монгол Улстай ирэх 5 жилд түншлэх шинэ чиглэлийг тодорхойлно

Дэлхийн банк Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ стратегийн хүрээг (ТСХ) боловсруулж байгаатай холбогдуулан оролцогч талуудын санал, зөвлөмж авахаар уулзалт, онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2021-2025 оныг хамрах Түншлэлийн стратегийн хүрээний гол зорилго нь ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банк Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал салбаруудыг тодорхойлж тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал аж.
Энэ хүрээнд Засгийн газар (төв болон орон нутгийн засаг захиргаа), иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөнө. Мөн бусад оролцогч талууд, олон нийтээс санал авах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн хооронд онлайн хэлэлцүүлгийн платформоор санал хүлээж авах юм байна.
Энэ удаагийн зөвлөлдөх үйл ажиллагаа нь 2017-2019 онд зохион байгуулсан өмнөх хоёр шатны зөвлөлдөх уулзалтууд дээр тулгуурлаж буй аж.
2017 оны 8-10 дугаар сард зохион байгуулагдсан эхний шатны зөвлөлдөх уулзалтууд болон онлайн санал асуулгын үеэр Улаанбаатар хот болон 4 бүсэд Засгийн газар, Улсын Их Хурал, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбар болон орон нутгийн оролцогч талуудын 400 гаруй оролцогчид оролцож, Монгол Улсын Нийгэм эдийн засгийн хөгжлийн цогц дүн шинжилгээ/оношилгооны баримт бичиг болон шинэ ТСХ-ний талаар санал бодлоо хуваалцаж байжээ.
Дараагийн шатны хэлэлцүүлгийг 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны хоёрдугаар сар хүртэл зохион байгуулж, ТСХ-ний төсөлд оролцогч талуудын саналыг тусгасан байна.
Одоо зохион байгуулж буй гурав дахь буюу эцсийн шатны хэлэлцүүлэгт Дэлхийн Банк Группээс Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогч талуудаас санал авч, тэдгээр саналыг ТСХ-ний эцсийн төсөлд тусгах зорилготой аж.
Зөвлөлдөх үйл ажиллагаанд олон талын оролцогчдыг хамруулах юм байна. Тухайлбал, Засгийн газрын яам, тамгын газар, агентлагууд, орон нутгийн удирдлага, Улсын Их Хурал, Хөгжлийн түншүүд буюу НҮБ-ийн байгууллагууд, хандивлагчид, олон талт болон хоёр талын хөгжлийн түншүүд, Төрийн бус байгууллагууд болон холбоод, үйлдвэрчний эвлэлийн бүлгүүд, “think tank” буюу судалгаа шинжилгээний байгууллагууд, сургалт шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бизнесийн байгууллага, жижиг дунд үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн зөвлөлүүдийн төлөөллүүдийн саналыг хүлээн авч, төсөлд тусгах юм байна.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ