Дэлхий дахинд
Дональд Трамп хоёр удаа импичмент зарлуулсан Ерөнхийлөгчөөр АНУ-ын түүхэнд үлдлээ
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгчийн импичмент /өндөр албан тушаалтныг хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулж, шүүхэд татах процесс/-ийг аль болохоор хурдан шийднэ гэсэн амлалтаа Конгресс дахь ардчилагчид лхагва гарагийн орой хэрэгжүүллээ.
Ерөнхийлөгч Трампыг эмх замбараагүй бослогыг турхирсан гэм буруутнаар тооцох тухай ганц зүйл заалт бүхий тогтоолын төслийг Төлөөлөгчдийн танхим хэдхэн цагийн дотор авч хэлэлцээд, дэмжих шийдвэр гаргасан байна. Ингээд Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси баримт бичигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон хэдий ч эцсийн шийдвэрийг Сенат гаргах юм.
Энэхүү үйл явдлын үеэр Капитоли ордны эргэн тойронд АНУ-ын Үндэсний гвардийн 15 мянган зэвсэгт дайчид байршиж байсан нь Ирак, Афганистан дахь америкийн цэргийн тооноос ч олон байсан талаар зарим хууль тогтоогчид дурджээ. Конгрессийн хонгилуудын шалан дээр олон арван цэргүүд хэвтэцгээж байхыг харахад цэргийн хуаран мэт сэтгэгдэл төрсөн талаар нэгэн хууль тогтоогч эрхэм өгүүлсэн байна.
Конгресс хэрхэн санал хураав
“Энэхүү түүхэн импичментийг саяхан гэмт хэргийн талбар болж байсан танхимд бид хэлэлцэж байна” хэмээн Конгрессийн гишүүн-ардчилагч Жим Макковерн Капитоли ордон руу дайрахыг босогчдод уриалсан Трампын үйлдлийг сануулангаа хамтрагчдадаа онцлон анхааруулав. Конгресс дахь олонхийг бүрдүүлдэг ардчилагч-хууль тогтоогчдын байр суурь эртнээс тодорхой байсан бөгөөд санал хураалтын үеэр хэн ч намын жанжин шугамаас хазайсангүй.
Мөн бүгд найрамдах шатлал дотроо гурав дахь хүнд тооцогддог, Вайоминг мужаас Конгресст сонгогдсон Лиз Чейни тэргүүтэй 10 бүгд найрамдахч гишүүн намынхаа сахилга батыг зөрчин, АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах саналыг дэмжсэн байна. Өглөөгүүр хуралдаан эхлэхийн өмнөхөн Трампын эсрэг саналыг дэмжихээ зургаан бүгд найрамдахч илэрхийлж байсан хэдий ч санал хураалтын эцэст ийнхүү 10 болсон нь бас нэгэн сюрприз болжээ.
Танхимын дарга Нэнси Пелоси хууль тогтоогчдын өмнө илтгэл тавихдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, АНУ-ын Үндсэн хуулийг гадаад, дотоодын дайснуудаас хамгаалахыг Конгрессийн гишүүдэд уриалсан бөгөөд Ерөнхийлөгч агсан Линкольны үгсээс хэд хэдэн удаа дурдаж, Библиэс ишлэл татан өгүүлж байв.
Түүний өгүүлснээр, тэдгээр дайснуудын нэг нь Дональд Трамп аж. “Нэгдсэн улсын Ерөнхийлөгч маань тэрхүү зэвсэгт бослогыг турхирсан гэдгийг бид мэдэж байгаа. Тэр хүн төрийн эрх мэдлээс холдох ёстой. Тэрбээр бид бүхний хайрладаг улс оронд маань өнөөдөр тодорхой аюул занал учруулаад байна” хэмээн Пелоси онцлон дурджээ.
Ингээд санал хураалт явагдахад 232 хууль тогтоогч импичментийн тэрхүү зүйл заалтыг дэмжин, 197 нь эсрэг санал өгч, дөрвөн гишүүн түдгэлзсэн бөгөөд коронавируст халдвараар өвчилсөн зарим гишүүд гэрээсээ санал хураалтад оролцлоо.
Трамп хэрхэн хариу үйлдэл үзүүлэв
Конгресс дахь санал хураалттай холбоотойгоор ямар нэгэн ярилцлага, тодруулга өгөхөөс одоогоор Цагаан ордныхон татгалзаад байна. Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд лхагва гарагт ордныхоо орон сууцны хэсэгт байрлан, импичментийг хэлэлцэж буй явцыг зурагтаар ажиглаж байжээ.
Дараахан нь Трамп Цагаан ордны Твиттер хуудсаар дамжуулан видео мэдэгдэл хийхдээ Капитоли ордон руу дайрсан халдлагыг урд хожид байгаагүй хатуу ширүүнээр шүүмжилсэн байна. “Хүчирхийлэл болон эвдэн сүйтгэлт манай улс оронд, манай хөдөлгөөнд байх ёсгүй. Та баруунтан ч бай, зүүнтэн ч бай, ардчилагч, эсвэл бүгд найрамдах ч аль нь ч байсан хүчирхийллийг зөвтгөх ёсгүй. Ямар ч зөвтгөл, ямар ч уучлал байхгүй. Америк бол хуульт ёсыг дээдэлдэг орон. Өнгөрөгч долоо хоногийн халдлагад оролцогсод хуулийн хариуцлага хүлээх болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.
“Ойрын өдрүүдэд Вашингтон болон улс орон даяар шинэ жагсаал цуглаанууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл ирлээ. Болзошгүй аюул заналын талаар нууц албанаас надад мэдээлсэн. Америкийн иргэн бүр хүндэтгэлтэй, тайван арга замаар өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар танд олгогдсон эрх. Гэвч аливаа төрлийн хүчирхийлэл, хууль ёс зөрчих үзэгдэл байх ёсгүй гэдгийг би онцлон анхааруулж байна. Хүн бүр хууль журмыг мөрдөж, хууль сахиулагчдын зүгээс өгч буй зааварчлагыг даган биелүүлэх ёстой” гэж Трамп өөрийн дэмжигчдэдээ хандан уриаллаа. Дональд Трамп ийнхүү мэдэгдэл хийх үеэрээ Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаас түүнд импичмент зарласан талаар огт дурдсангүй.
Сенат юу амлаж байна вэ
Конгресс дахь санал хураалт явагдаж дууссаны дараа Сенат дахь олонх болох бүгд найрамдахчуудын дарга Митч Макконнелл албан ёсны мэдэгдэл хийхдээ, Трампын эсрэг дэвшүүлсэн буруутгалыг Дээд танхим нэгдүгээр сарын 20-нд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө хэлэлцэж амжихгүй гэдгээ зарласан байна. “Сенат дахь үйл явц энэ долоо хоногт эхлэн аль болох хурдавчилсан байлаа ч гэсэн Ерөнхийлөгч Трампыг албан тушаалаа өгөхөөс өмнө эцсийн шийдвэрийг гаргаж чадахгүй. Энийг би ч дангаараа шийдээд байгаа юм биш, ер нь боломж нөхцөл тэгэж таараад байна” хэмээн олонхийн удирдагч өгүүлжээ.
Одоогоор Сенат завсарлачихсан байгаа бөгөөд нэгдүгээр сарын 19-нд эргэн цугларна. Сенатын гишүүдийг Вашингтонд шуурхай байдлаар цуглуулахыг Митч Макконнелл өмнө нь татгалзаад байсан юм. Гэвч америкийн зарим хэвлэлд мэдээлснээр, Сенатын нөлөө бүхий гишүүн-бүгд найрамдахч энэ эрхэм нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд болсон үйл явдлын хариуцлагыг Дональд Трамп үүрэх ёстой хэмээн үзэж байгаа бололтой.
Өнгөрөгч онд Трампын анхны импичментийг хэлэлцэх үеэр Макконнелл өөрийн намын Ерөнхийлөгчийг тууштай хамгаалж байсан. Харин энэ удаад хэрхэн санал өгөхөө хараахан шийдээгүй байгаа талаараа мэдэгдээд байгаа юм.
Вашингтонд таамаглаж буйгаар, нэгдүгээр сарын 6-нд болсон үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа АНУ-ын хууль зүйн яамны мэргэжилтнүүд ямархуу нотлох баримтууд цуглуулж чадахыг харзнахын тулд Макконнелл ойрын өдрүүдийг ашиглахаар шийдээд байгаа бололтой. Одоогоор 170 гаруй хүн баривчлагдан саатуулагдаж, 60 жагсагчдад албан ёсны гэм буруутгал тохоод байна. Хууль тогтоогчдоос хэн нэгэн нь үймээн самуун дэгдээгчдэд тусламж үзүүлсэн эсэхийг тогтоохын тулд Конгресс өөрийн мөрдлөг шалгалтыг эхлүүлэхэд бэлэн байгаа.
Трампыг засгийн эрхээс холдуулахын тулд Сенатын гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай. Харин нэгдүгээр сарын 19-нээс хойш хоёр шинэ ардчилагч-гишүүн тангараг өргөснөөр Танхим дахь хүчний харьцаа өөрчлөгдөн, шаардагдах үр дүн бүрэн боломжтой болно. Энэ тохиолдолд, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж буй ерөнхийлөгчийг цаашид тус улс дахь аливаа албан тушаалд нэр дэвшихийг хориглох тогтоолыг Конгресс авч үзэх магадлалтай.
Трампын Цагаан ордноос явж буй нь энэхүү үйл явцад огтхон ч нөлөөлөхгүй бөгөөд энэ талаарх үйл ажиллагааг нэгдүгээр сарын 20-ноос хойш ч үргэлжлүүлэх боломжтой юм. Жишээ нь, 1876 онд Цэргийн хэргийн сайд Уильям Бэлнапын импичментийг Төлөөлөгчдийн танхим түүний огцрох өдөр зарлаж байсан бөгөөд түүнээс хойш нэг сарын дараа Сенат шийдвэрээ гарган, Бэлнап зөвдөж байжээ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр46 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм45 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ