Эдийн засаг
Монголын хөрөнгийн зах зээл 30 нас хүрлээ
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Арга хэмжээг нээж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “…Улс орон бүр “ковид19” халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа ч эдийн засгаа сэргээх урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Төрийн өмч хувьчлалын бодлогыг ч хөрөнгийн зах зээлээр дамжуулж ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлж ажиллах ёстой” гэдгийг онцоллоо.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Санхүүгийн зохицуулах хороо Сангийн яам, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд олон ажил хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд амжилттай нэвтрүүллээ. Үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бий болгосноор давхар бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаа хил дамнан амжилттай хөрвүүлэгдсэн. Мөн олон жил яригдсан ч хэрэгжиж чадаагүй биржийн бус зах зээлийн суурь эрх зүйн орчинг бүрдүүлж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийн хэмжээг буурууллаа. Хэдийгээр хууль эрх зүйн орчин нь бүрдсэн ч өнөөдрийг хүртэл зах зээлд гараагүй байсан хамтын хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг олон шинэ бүтээгдэхүүн гарсан” гэсэн юм.
Цан цохих ёслолын дараа хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулсан түүхэн үзвэрийн танхимыг нээхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл солилцсон юм.
Дашрамд дуулгахад, одоогоос 30 жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг Засгийн газрын 1991 оны 22 дугаар тогтоолоор байгуулж байсан. Тухайн үед иргэдийг хувийн өмч хөрөнгөтэй болгох, түүнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг Хөрөнгийн биржээр дамжуулж хийсэн бөгөөд энэ үеэр улсын 475 үйлдвэрийн газар хувийн өмчид шилжиж, нийт хүн амын тал гаруй хувь нь хувьцаа эзэмшигч болж байсан түүхтэй.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав