Дэлхий дахинд
Жо Байдены шинжлэх ухааны зөвлөх нь засгийн газрын гишүүний хэмжээнд ажиллана
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өнгөрөгч бямба гаригт өөрийн засаг захиргааг бүрдүүлж, коронавирусын цар тахлын эсрэг тэмцэхээр шинжлэх ухааны багийн гишүүдээ танилцууллаа. Байден Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (OSTP) -ын захирал, ерөнхийлөгчийн шинжлэх ухааны зөвлөхөөр Эрик Ландерыг; тус газрын шинжлэх ухаан, нийгэм хариуцсан дэд захирлаар Алондра Нельсоныг, Ерөнхийлөгчийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөхүүдийн зөвлөлийг даргалуулахаар Фрэнсис Арнольд, Мария Зубер нарыг тус тус нэр дэвшүүллээ. Байден мөн одоогийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийн захирал Фрэнсис Коллинсыг одоогийн үүрэгт ажилдаа хэвээр үлдээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
“Энэхүү олон салбарын хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий нарийн мэргэшсэн, мэдлэг чавдартай, эрдэмтдийн баг нь нийгмийн амьдралд хөгжил дэвшил авчрах утга учир бүхий шинжлэх ухааны хүчийг удирдах юм. Тэд Байден-Харрисын удирлагаар энэ цаг үеийн хамгийн том хямрал, бэрхшээл болох уур амьсгалын өөрчлөлт, технологийн нийгэмд үзүүлэх нөлөөллөөс эхлээд цар тахал, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, өнөөгийн түүхэн дэх эдийн засгийн уналт зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллах болно” гэж Байдены шилжилтийн багийнхан хэвлэлийнхэнд мэдээлжээ.
“Бид амьдралын хэв маягаа өөрчлөх гэж буй хамгийн гайхалтай нээлт, бүтээлийн эхэнд байна” гэж сонгогдсон ерөнхийлөгч нэмж хэлжээ.
Жо Байденгийн энэхүү танилцуулга нь шинжлэх ухааны олон асуудалд анхаарал хандуулсан байсан хэдийч түүний хамгийн түрүүнд хийх ажил нь коронавирус цар тахалтай тэмцэх тухай байв.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч хэлэхдээ хорт хавдрыг эмчлэх хүчин чармайлт, тэмцэл нь түүний нэн тэргүүний зорилт болох ба энэхүү хэцүү өвчний хор уршигийг өөрийн биеэр амссан бөгөөд хүү Биюүгээ алдсан тухай дурьдав.
Тэрбээр мөн “Бид ахиц дэвшил гаргасан, гэхдээ үүнээс ч илүү их зүйлийг хийж чадна” гэлээ.
Байден ерөнхийлөгчийн шинжлэх ухааны зөвлөх буюу Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар (OSTP)-ын захиралын албан тушаалын зэрэг дэвийн зиндааг дээшлүүлж Засгийн газрын гишүүний хэмжээнд аваачсаныг Ерөнхийлөгчийн шилжилтийн баг боловсон хүчний тухай мэдэгдэлдээ онцолжээ.
Тэд КОВИД-19-ийн тархалтыг зогсоох, цар тахлын эдийн засгийн хямралыг арилгах төлөвлөгөөгөө танилцуулж байгаатай холбогдуулан уг танилцуулгыг хийж байгаа ажээ. Байден Баасан гаригт холбооны засгийн газрын цар тахлын хариу арга хэмжээг нэмэгдүүлэх 20 тэрбум долларын вакцинжуулалтын ажлыг нарийвчлан тодорхойлсон бөгөөд энэ нь COVID-19 цартахалтай тэмцэхэд чиглэсэн 415 тэрбум долларын өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний нэг хэсэг юм. “Үнэнийг хэлэхэд бид маш харанхуй өвөлтэй золгож, 400 мянган орчим хүн үхэлтэй нүүр тулаад байна”, “АНУ-д вакцины асуудал одоог хүртэл бүтэлгүйтэл дагуулж буйд сэтгэл дундуур байна” гэж Байден тус тус тэмдэглэн хэлэв.
Байден эхний 100 хоногт 100 сая вакцин тарьж, Холбооны онцгой байдлын менежментийн агентлаг зэрэг холбооны улсын нөөцийг ашиглан олон нийтийг вакцинжуулах шинэ цэгүүдийг ажиллуулахаа амлав. Мөн түүний удирдлагууд нь дархлаажуулалтын ажлыг улс орон даяар эмийн сан, олон нийтийн эрүүл мэндийн төвүүдийг ч ашиглан өргөжүүлэн ажиллуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Байден нийтдээ 1.9 их наяд долларыг коронавирусын эсрэг вакцинжуулалтыг дэмжих, сургуулиудыг нээх, ажилчид, жижиг бизнес эрхлэгчдэд нэн чухал тусламж үзүүлэх, өлсгөлөнтэй тэмцэх, санхүүжилтийг муж, орон нутгийн засаг захиргаанд хүргэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Байдены шинжлэх ухааны баг нь Шинжлэх ухааны олон салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр ийнхүү бүрджээ. Жишээлбэл, Ландер бол хүний геномын зураглалыг хийхэд тэргүүлж байсан судлаач бол Арнольд 2018 оны химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм байна.
Хилл мэдээллийн эх үүсвэрээс орчуулав
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр50 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм49 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ