Эдийн засаг
С.ГАНБААТАР: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖИЙГ АЛДВАЛ НҮГЭЛ БОЛНО
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойтой холбоотой асуудлаар Төрийн ордонд өнөөдөр /2021.01.20/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Оюунтолгойн гэрээ Монголд ажлын байр бий болгож, орлоготой болно гэж бодсон боловч 22 тэрбум төгрөгийн өрөнд орно, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй талаар “Рио Тинто” мэдэгдсэн байна. Монголчууд бид ингээд л байгаад байх уу. Монголын Засгийн газар хоёр жил орчим УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан нэртэй ажилгүй байна. Засгийн газраас хийж байгаа ажлаа УИХ-д тайлагнахыг шаардсан албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа. Одоогийн байдлаар Монголоос 1,2 сая тонн зэс, 75,8 тонн алт, 231 тонн мөнгө, 14 тэрбум ам.долларын баялаг Монголоос гарсан байна. Монгол ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй гэдгийг “Рио Тинто” албан ёсоор мэдэгдээд байна. Оюутолгойн 34 хувьд ногдох Монголын өр 2,1 тэрбум ам.доллар болсон.
Оюутолгойн асуудлаар дөрвөн улсын шүүх дээр Монголын Засгийн газрын сайд нар гэрээ байгуулахдаа авлига авсан, үндэслэлгүй баяжсан гэдэг шийдвэр гарсан байна. Америк, Англи, Сингапур, Хонгконг гэсэн дөрвөн улсын шүүхээр Монголын улстөрчид авлига авч, гэрээ байгуулсан гэдэг шийдвэр гарсан.
Ийм шийдвэр гарсан байхад Засгийн газраас ард түмнээ өмгөөлсөн захидал явуулахгүй, алхам хийхгүй байна. Үүнээс болж нэгдүгээр сарын 31-ны өдрийг алдах юм бол Оюутолгойн гэрээг ашигтай болгох түүхэн боломжийг бид алдана. Энэ бол маш том нүгэл болно. Хэн нэгэн арчаагүй сайд өөртөө хэдэн сая ам.доллар авахын төлөө Монгол Улсыг хэдэн тэрбум ам.доллараар хохироосон явдлыг таслан зогсоохын тулд би шаардлага өгсөн.
2009 оны УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж УИХ-аар нэг ч үг яриагүй. Гэтэл Засгийн газрын гишүүд авлига авах байдлаар энэ гэрээг байгуулсан тул энэ гэрээг цуцалж, шинээр ярих үндэслэл юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй” гэлээ.
-Оюутолгойн гэрээг сайжруулах гэрээг яагаад хийхгүй байна вэ?
-Оюутолгойн гэрээг сайжруулах үүргийг Засгийн газарт өгөөд, хоёр жил болж байна. 2019 оны нэгдүгээр сард УИХ-аас үүрэг өгсөөр байтал хоёр жил юу ч хийгээгүй. Өнөөдөр Рио тинто
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав