Дэлхий дахинд
ТРАМП ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп жилийн 221400 ам.долларын тэтгэмж, үүнээс их хэмжээгээр үнэлэгдэх бусад нэмэлт хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. Гэхдээ Сенат түүнд импичмент хийвэл энэ боломж түүнд олдохгүй. Учир нь АНУ-ын хуулиар тухайн ерөнхийлөгч импичментээр албан тушаалаас огцорсон бол ерөнхийлөгчийн тэтгэмж олгодоггүй. Трампын хувьд Сенат түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ч түүний бүрэн эрхийн хугацаа үүнээс өмнө дуусгавар болсон тул Сенат түүнд тэтгэмж олгох эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ гэж Умард Каролинагийн их сургуулийн хууль зүйн профессор Майкл Герхардт тайлбарлаж байна.
Үндэсний татвар төлөгчдийн холбооны сангийн судалгаа хариуцсан захирал Демиан Брэдигийн хэлснээр, ерөнхийлөгчийн тэтгэмжээс гадна Трамп аливаа аяллын зардал, албан тасалгааны түрээсийн төлбөр, ажилтнуудын цалин зэрэг нэг сая ам.долларын нэмэлт хөнгөлөлт эдлэх боломжтой. Тус сангийн мэдээллээр, 2000 оноос хойш өмнөх дөрвөн ерөнхийлөгчид нийт 56 сая ам.долларын тэтгэмж, тэтгэвэр авчээ. Хамгийн их зардал экс ерөнхийлөгчдийн ажлын байрны түрээсийн төлбөр эзэлдэг байна. Өнгөрсөн онд гэхэд Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нарын офисын түрээсний төлбөрт тус бүр 500 мянган ам.доллар зарцуулжээ. Харин Жимми Картерын офисын түрээсийн төлбөр 180 мянган ам.доллар байсан аж.
Гэхдээ Трамп эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэхгүй аж. Учир нь хуулийн дагуу, төрийн албанд таван жил ажилласан байх шаардлага тавьдаг ба Трамп болон Жимми Картер нар энэ шаардлагыг хангадаггүй байна.
Гэвч Трампын хувьд ерөнхийлөгчийн тусгай тэтгэмж, тэтгэвэр тийм ч ач холбогдолтой бус гэж шинжээчид үзэж байна. Трамп бүрэн эрхийн хугацаандаа цалингаасаа татгалзаж байв. Тэрбээр жил бүр 400 мянган ам.долларын цалингаа засгийн газрын бусад агентлагт шилжүүлж байжээ.
Ерөнхийлөгчийн тэтгэмж, тэтгэврийн тухай хууль 1958 онд батлагдаж байжээ. Тухайн үед Харри Труман санхүүгийн асуудалтай тулгарч байсан түүхтэй.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ