Дэлхий дахинд
ЖЕФФ БЕЗОСЫН БИЗНЕСИЙН ЧУХАЛ ШИЙДВЭР ГАРГАДАГ ЗАРЧМУУД
Amazon компанийг үндэслэгч, дэлхийн тэргүүн баячуулын нэг тэрбумтан Жефф Безос өнөөдөр 187 тэрбум долларын хөрөнгөтэй. Түүний замналаар явж хөрөнгөжиж болох боловч, алдаанаас нь суралцах ёстой. Долоон жилийн туршид ямар ч ашиг орлогогүй, шинжээчдийнхээр бол тун удахгүй дампуурна гэгдэж байсан энэ хүн хүндрэл бэрхшээл бүхнийг даван туулж 1.6 их наяд долларын өртөгтэй том компани байгуулж чадсан юм.
Amazon-ы ерөнхий захирал энэ 2021 он гаргах шинэ номдоо өөрийнхөө амжилтын нууцыг аль болох цөөн, оновчтой шийдвэр гаргахын тулд нэг хоёр жилийн өмнөөс бодож боловсруулж, дахин дахин засарлахгүйн тулд удаан бодож шийдвэр гаргадагт оршино гэжээ. Дэлхийн хамгийн баян хүн компанийн эзэд, топ менежерүүдэд хэрхэн зөвлөж байна вэ.
Би бол өглөөгүүр амрах дуртай. Би эрт унтаж, эрт босдог. Тэгээд сонин уншиж кофе ууна. Хүүхдүүдээ сургуульд явах хүртэл тэдэнтэйгээ цай ууна. Энэ бол миний хувьд хамгийн чухал гол амралт даа.
Ингээд л эхний уулзалт өглөөний 10:00 цагаас эхэлнэ. Гол гол уулзалтуудыг үдийн өмнө амжуулах нь дээр байдаг. Үдээс хойш бол хэвийн байдалдаа орж гол ажлуудаа амжуулна, яагаад гэвэл би 17:00 цагаас хойш чухал асуудлаар нарийн бодож чаддаггүй юм. Түүний оронд маргааш өглөөний 10:00 цаг болтол хойшлуулсан нь дээр.
Ингээд би найман цаг унтана. Өөр цагийн бүсэд очоогүй л бол тогтмол цагт унтаж байх хэрэгтэй. Зарим үед жаахан зөрчигддөгч би үүнд нухацтай ханддаг юм. Яагаад гэвэл нойр гэдэг эрч хүч, өөдрөг сэтгэл олж авдаг гол зүйл.
Бод л доо, та удирдагчийн хувьд юуны төлөө цалин авч байгаа билээ. Таныг тийм олон биш ч чухал шийдвэр гаргадгийн чинь төлөө цалин өгч байгаа. Таны зорилго бол өдөр тутмын мянга мянган жижиг шийдвэр биш хамгийн гол, хамгийн зөв оновчтой шийдвэр гаргах нь таны үүрэг.
Би найм биш зургаан цаг унтъя гэж бод, бүр дөрвөн цаг унтъя. Тэгвэл надад дахиад бүтэн дөрвөн цагийн бүтээлч хугацаа нэмэгдэж байна. Миний ажиллах хугацаа 33 хувь нэмэгдэж байна. Өмнө нь би өдөрт 100 шийдвэр гаргадаг байсан гэж бодвол одоо 133 шийдвэр гаргах нь л дээ.
Ингэхэд гаргах шийдвэрийн тоо нэмэгдэх тутам чанар ач холбогдол нь ямар байх бол гэсэн асуулт дагалдана. Харин та цөөн шийдвэр гаргасан ч тэр нь компанийн хувьд маш чухал байж болно.
Гарааны бизнесийн хувьд бол өөр л дөө. Amazon-ыг 100 орчим хүнтэй байхад би өөрөөр ажиллаж байсан. Би юм бүрийг мэдэж, хянадаг байлаа. Одоо бол тэр үе өнгөрч топ менежерүүд тэр ажлыг хийдэг болсон. Би тэдэнтэй л харьцаж, тэд л ирээдүйг бодож төлөвлөж ажилладаг. Уолл-Стритэд барьсан хорооллын төлөө хүмүүс надад баяр хүргэх нь бий. Угтаа бол түүний тухай шийдвэр хэдэн жилийн өмнө гарч байсан юм шүү дээ. Харин одоо бол би 2023 онд хийх ажлын тухай бодож байна. Тэгэхээр та компаниа ирээдүйд амжилттай байлгахын тулд 2-3 жилийн алсыг харж ажиллах ёстой. Ер нь яах гэж өдөрт хэдэн зуун шийдвэр гаргаж байх ёстой юм. Өдөрт 2-3 чухал, маш зөв шийдэл гаргах нь л бид урагш хөгжихөд хангалттай. Уоррен Баффет жилд гурван чухал шийдвэр гаргахад л хангалттай гэдэг, би түүнтэй санал нэг, үүнд итгэж байна.
Шийдвэр яаж гаргах вэ
Шийдвэр гаргах хугацааг богиносгодог арга байдаг бол уг нь чухал л даа. Хэрвээ би бусдад, бусад компаний удирдлагад зөвлөгөө өгдөг байсан бол нэг л зүйлийг хэлнэ. Тэдний гол асуудал нь бага дунд тушаалын менежерүүд дээдцүүлээ шууд хуулбарлахыг эрмэлздэгт л байгаа юм. Үүнээс л болгоомжлох хэрэгтэй. Манай Amazon-д ч ийм явдал байгааг би хардаг. Хүн бүр л дээд шатныхаа удирдлагын загварыг дууриахыг хичээдэг. Нэг талаас хэвийн зүйл, байгалийн жам мэт боловч үүнтэй эрс тэмцэх хэрэгтэй.
Яахав ухамсрын түвшинтэй холбоотой л доо. Хэн нэгнийг харж, хүндэтгэж, түүнээс суралцаж болно. Гэхдээ ийм загварчлал, хуулбар нь хоёр төрлийн шийдвэр гаргахад хүргэдэг.
- Эхнийхнь эргэлт буцалтгүй атлаа ноцтой үр дагавар дагуулдаг шийдвэр. Бид шийдвэрийг “буцах гарцгүй хаалга” гэж нэрлэдэг. Ийм шийдвэр гаргахчихгүйн тулд аажмаар, анхааралтай авч үзэх хэрэгтэй. Амазоны удирдлагад ихэвчлэн “гол тоормос” –гэсэн арга хэрэглэдэг. Би “Зүйтэй, энэ бол чухал зүйл. Гэхдээ үүнийг хорин өөр аргаар шинжилж үзэхийг хүсч байна, учир нь дараа нь засахад хэцүү байх болно” гэдэг.
- Асуудал нь шийдлийн 99 хувьнь хоёрдахь ангилалд багтдаг. Эдгээр нь ямар нэгэн байдлаар чухал боловч эргэж буцах, засварлах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хоёр чиглэлд нээгддэг, ордог, бас гардаг хаалга. Үүгээр та орж, дараа нь гарч болно. Хэрэв шийдвэр буруу болсон бол та цаг хугацаа, бас бага зэрэг мөнгө алдаж болно, гэхдээ алдаагаа засаад явж болно.
Амжилт гаргахын тулд тэгээд яах ёстой гэж.
Ямар ч шийдвэр гаргахын өмнө тэр чинь ямар хэлбэрт, өөрөөр хэлбэл нэг үү, хоёр уу гэж маш хурдан бодох хэрэгтэй. Хэрэв хоёр дахь хэлбэрийнх бол засч залруулж болох учраас эргэлзээгүйгээр шуурхай гарга. Итгэлтэй биш байлаа ч гэсэн аймшигтай биш.
Шийдвэр гаргах явцыг түргэтгэх өөр нэг арга бол санал зөрөлдөөнтэй үед өөртөө итгэлтэйгээр жолоодох явдал. Хүн хүнд өөр өөр бодол байдаг болохоор асуудлыг гартаа төвлөрүүлэхгүй бол маргаан өрнөж мэднэ. Ийм үед “за нөхдөө ойлгомжтой, ингэе” гэх нь шулуун. Гэхдээ энэ бол шийдвэр гаргах муу арга, Сайн биш, тохиолдлын шийдвэр гарч болзошгүй гэсэн үг.
Амазоны тэргүүн, тэрбумтан хоёр оны заагаар “Арван жилийн дараа гэхэд их зүйл өөрчлөгдөнө, технологи өөрчлөгдөнө. Арван жилийн дараа хамгийн том өөрчлөлт нь машинаас сургалтад асар их өөрчлөлт орно. Гэхдээ арван жилийн дараа юу болох талаар бодож байгаа бол юу өөрчлөгдөхгүй вэ гэж өөрөөсөө асуу. Үнэндээ энэ бол хамгийн чухал асуулт” гэж хэлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр54 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм53 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ