Эдийн засаг
БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 17 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА
Монголбанкнаас 2020 оны арванхоёрдугаар сарын статистик мэдээллийг танилцуулж байна. /2021.01.29/
Өнгөрсөн сарын байдлаар банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5 хувиар буурч 17 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 7.9 хувиар буурч 8.5 их наяд, хувийн байгууллагынх 6.6 хувиар буурч 7.9 их наяд төгрөгт тус тус хүрчээ.
17 их наяд төгрөгийн зээлийн 15.4 их наяд нь төгрөгийнх, 1.6 их наяд нь гадаад валютын зээл байна. Хэвийн зээл өмнөх сараас 1.2 хувиар, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 7.6 хувиар өсжээ. Харин чанаргүй зээл өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна