Дэлхий дахинд
ЖОЕ БАЙДЕНААС ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ШААРДЛАА
Эми Шумер, Ева Лонгория тэргүүтэй Холливудын эмэгтэй жүжигчид, алдартнууд ээжүүдийн үүргийг ажил хэмээн тооцож, тэднийг цар тахлын үед цалинжуулах шаардлагатай гэжээ.
Тодруулбал, Ковид-19 цар тахлын үед эхчүүдэд хөдөлмөрийн хөлс болгож 2400 ам.долларын тэтгэмж олгохыг Засгийн газраас шаарджээ.
Ноён ерөнхийлөгч Таны ажлын эхний 100 хоног бол үнэт зүйлээ тодорхойлох боломж юм. Тиймээс ээжүүдийг үнэлэхээс эхэлье
Эхний 100 хоногт багтаан “Ээжүүдэд зориулсан мастер төлөвлөгөө” хэрэгжүүлэхийг уриалан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хаягласан захидалд нийгэм, соёлын урлагийн салбарын 30 гаруй эмэгтэй гарын үсэг зуржээ.
Girls Who Code-ийг үүсгэн байгуулагч Решма Саужанигийн дэвшүүлсэн уг төлөвлөгөө нь эцэг эхчүүдийн амралтыг уян хатан зохицуулах, хүүхэд асрах хямд үйлчилгээ, хүйсийн эрх тэгш байдлыг бий болгоно гэж үзэж байгаа аж. Энэ нь 1948 онд батлагдсан “Маршаллын төлөвлөгөө”-ний загвар бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа Европт эдийн засгийн туслалцаа үзүүлсэнтэй төстэй юм.
Решма Саужани “Ковид бидний маш олон карьерыг унагалаа. Зөвхөн 9-р сард гэхэд хоёр сая хүн ажилгүй болсны дунд эмэгтэйчүүд эрчүүдээс дөрөв дахин их байв” гэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр41 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм40 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ