Дэлхий дахинд
ХАР ТЭНГИС ДЭХ НУУЦ ХАРШИЙН НУУЦ ЭЗЭН ТОДРОВ
ОХУ-ын тэрбумтан, бизнесмен Аркади Ротенберг “Путины авлигын хөрөнгөөр боссон хэмээн шүүмжлэл дагуулж буй, Хар тэнгис дэх нууц харш минийх” гэж мэдэгджээ.
Алексей Навальныйг Германаас ирмэгцээ баривчлагдаад удаагүй байхад түүний авлигын эсрэг сангаас нэгэн бичлэгийг олон нийтэд цацсан билээ. Тус бичлэг дээр Хар тэнгисийн ойролцоо байрлах нэгэн асар том нууц харшийг Алексей Навальный “Путины авлигын хөрөнгөөр боссон ‘хаант улс’ хэмээн тодорхойлон тайлбарлаж буй нь гардаг. Тус бичлэг цахим орчинд асар хурдтай тархаж, хэдийнэ 103 сая гаруй үзэгчтэй болжээ. Гэвч Путин тус харшийг өөрийнх нь биш хэмээн удаа дараа мэдэгдсэн юм.
ОХУ-ын Төрийн тэргүүний эртний найз, жүдогийн хамтрагч байсан Аркади Ротенберг тус харшийг хоёр жилийн өмнө худалдаж авснаа тайлбарласан байна. Тэрбээр “Нууц харш одоо нууц байхаа нэгэнт болилоо. Тэр харшийн эзэн бол би. Анх харшийг худалдаж авахын төлөө маш олон хүн өрсөлдөж, төвөгтэй байдал үүсч байсан ч эцэст нь би эзэн нь болж чадсан юм” хэмээн ярьжээ. Гэвч тэрбээр хэрхэн, хэр хэмжээний мөнгөөр харшийг худалдан авсан болон үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхэд шаардлагатай мөнгө гэх мэт нарийн ширийн асуудлын талаар огт дурьдаагүй аж.
Алексей Навальный тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад хил давсан гэх үндэслэлээр нэгдүгээр сарын 18-нд Москвад онгоцноос буумагцаа баривчлагдсан билээ. Баривчилгааны 30 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг таах аргагүй бөгөөд Навальный шоронд хоригдож ч магадгүй юм.
Эрх баригчдын эл үйл ажиллагааг эсэргүүцсэн мянга мянган хүмүүс өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын олон хот, улмаар гадны зарим улсуудад жагсаал хийж, Навальныйг суллахыг шаардсан билээ. Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр (2021.01.31) жагсаалыг үргэлжлүүлэхээ зарласан. Гэвч эрх баригчдын зүгээс цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед жагсаал цуглаан хийх нь хууль бус бөгөөд хүчээр тараахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: REUTERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр49 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм48 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ