Эдийн засаг
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ 2 ХУВИАР НЭМЭГДЭЖ 26 ХУВЬ БОЛЛОО

Юуны өмнө НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болвуу. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3%, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2%-ийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар таны үндсэн цалингаас 10.5%-ийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр) суутгах нь.
Эргэн сануулахад УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсныг бид тухайн цаг үед ЭНД мэдээлж байсан билээ.
2020 онд хувь нэмэгдүүлээгүйгээр барахгүй Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс 9-р сарыг дуустал 9.5% хөнгөлөлт, 10-аас 12-р сарыг дуустал хугацаанд 4.5%-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан юм.
Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2%-аар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ мэдээж цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5% хөнгөлснөөр 10.5%-ийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хугацаагаар
(үүнээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан хувь хэмжээ, хугацаа)
Он | Сар | Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ | НДШ-ийн % (Хуульд батлагдсанаар) | Хөнгөлөлтөд хамрагдсанаар төлөх НДШ% | НИЙТ НДШ% | ||
Ажил олгогч | Хувь хүн | Ажил олгогч | Хувь хүн | ||||
2018 | 1-12 сар | 240,000 | 12 | 11 | 12 | 11 | 23% |
2019 | 1-12 сар | 320,000 | 12.5 | 11.5 | 12.5 | 11.5 | 24% |
2020 | 1-3 сар | 420,000 | 12.5 | 11.5 | 12.5 | 11.5 | 24% |
4-9 сар | 2 | 2 | 4% | ||||
10-12 сар | 7 | 7 | 14% | ||||
2021 | 1-6 сар | 420,000 | 13.5 | 12.5 | 10.5 | 10.5 | 21% |
2021 | 7-12 сар | 420,000 | 13.5 | 12.5 | 13.5 | 12.5 | 26% |
Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2% шимтгэлийг тусгаагүй болно.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг9 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав