Дэлхий дахинд
ДЭЛХИЙ ДАХИНД ШИНЭ ХАЛДВАРЫН ТОО ГУРВАН ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН БУУРЧ БАЙНА
Дэлхий дахинд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо гурав дахь долоо хоног дараалан буурч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Түүний хэлснээр, энэ найдвар төрүүлсэн мэдээ коронавирусний шинэ хувилбарууд гарч ирсэн ч цар тахлыг хянаж болно гэдгийг илтгэж байна. Халдвар хамгааллын арга хэмжээг үргэлжлүүлснээр халдварын тархалтыг зогсоох боломжтойг мөн харуулж байна гэж Гебрейесус онцолсон байна. Халдварын тархалтын хянаснаар хүний амийг аврахаас гадна шинэ омог, хувилбарууд үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж мөн мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүн эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн системийг бэхжүүлэх нь чухал болохыг онцлоод дэлхийн 133 улс оролцсон “SCORE” судалгаанаас үзвэл дэлхий дахинд коронавирусний халдвараас үүдэлтэй 10 нас баралт тутмын дөрөв нь бүртгэлгүй үлдэж буйг онцгойлон анхааруулжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 444 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 102.58 сая гаруй хүн халдвар аваад байна. Өнгөрсөн нэг хоногт халдварын улмаас 10 мянга гаруй хүн эндэж, нийт нас баралтын тоо 2.22 саяыг даваад байна.
Халдварын шинэ тохиолдлын 58 гаруй хувь Хойд болон Өмнөд Америкт бүртгэгдсэн бол Европт 116 369, Зүүн өмнөд Азид 25 989 халдварын шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ