Эдийн засаг
КОНЦЕССИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН АЧ ХОЛБОГДЛООР ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Уул уурхайн салбарт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сонгомол байдлаар хийхийг Дэлхийн банкнаас манайд зөвлөж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын цахилгаан эрчим хүчний өнөөгийн хэрэглээний 44 хувийг л төвийн эрчим хүчний сүлжээгээр хангадаг. Үлдсэн хувь нь уурхайн өөрийн шийдэл, аль эсхүл БНХАУ-ын импортоос хараат байна. Үүнээс үзвэл, цахилгаан эрчим хүчний салбарт буй энэхүү найдвартай, урт хугацааны хэрэглээг бүрдүүлэгч орлогын томоохон эх үүсвэр, асар их боломжийг ашиглах нь зүйтэй.
Үүний адилаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн төслүүд төмөр замын дундын дэд бүтэц буюу олон төрлийн хэрэглээ, хэрэглэгчдэд нээлттэй дэд бүтцийг байгуулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Улсын төсвөөс дэд бүтцийн бүтээн байгуулалт санхүүжүүлэх нөөц боломж хомс энэ үед Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нэн шаардлагатай дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх чиглэл баримтлах нь зүйтэй. Концессийн жагсаалтыг зах зээлд чиглэсэн, хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил бий болгохуйц сайтар бэлтгэгдсэн төслийн жагсаалт болгоход анхаарч ажиллаваас Засгийн газар анхаарлаа тэргүүлэх ач холбогдолтой төслүүд рүү жинхэнэ ёсоор төвлөрүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг сэргээх нөхцөл бүрдэнэ гэв.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр7 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна