Эдийн засаг
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Бид Баяжуулах үйлдвэрийн нэгж хэсгүүдэд хэрэгжүүлж буй төслийн ажлыг сурвалжиллаа. Баяжуулах үйлдвэрийн “зүрх” нь Нунтаглан баяжуулах хэсэг. Энд хүчит тээрмүүд нүргэлэн, хүдэр нунтаглан эргэнэ. Мөнхүү хөвүүлэн баяжуулах машинууд, шахуургууд зэрэг орчин үеийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүд ажиллан, үйлдвэрлэлийн технологийн процессыг автомат системээр хянан удирдаж байдаг хөдөлмөрийн том талбар. НБХ-ийн төслийн баг анх гурван жилийн өмнө байгуулагджээ. Төслийн баг нь НБХ-ийн дарга, ахлах технологич, хам баяжуулалтын, тээрмийн, салган баяжуулалтын технологич гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн хагас жилд тэд 3-4 төсөлт ажил хэрэгжүүлж буй. Тус хэсгээс хэрэгжүүлсэн нийт зургаан төслийн хоёр нь Инновацын төвд үнэлэгдэн амжилттай хэрэгжиж эдийн засгийн үр ашиг өгчээ. Энэ нь хам баяжуулалтын нэгдүгээр секцийн 211-р холигч чанныг цэвэрлэгээний машин болгон хэрэгжүүлсэн төслийн зардал нь 133 сая төгрөг байсан аж. Харин шинэ төсөл хэрэгжсэнээр металл авалтыг 0,011 хувиар өсгөн 503 сая 763 мянган төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Мөн ангилагч гидроциклоны халианы хошууны ашиглалтын цагийг уртасгаснаар 141 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна.
НБХ-ийн хам баяжуулалтын технологич Д.БАТ-ЭРДЭНЭ: “Манай удирдлагын болон ИТА-ийн баг ажилласнаар цаашид үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд үр ашигтай төсөл сонгох, олон ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой. Өнгөрсөн онд дөрвөн том төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “6 сигма” төслийн үйл ажиллагаагаар дэмжигдээд явж байна. Нэг төсөл нь технологийн схем болон машины өөрчлөлт хийсэн. Энэ төслийн үр дүнгийн судалгааны ажил хийгдэж байна. Хуучин нунтаглалтын гидроциклоны халианы хошууны ашиглалт 290 цаг ажилладаг байсан. Харин Засвар механикийн заводод шинэчлэн, резин хуягтай болгосноор дундаж цаг нь 3552 болж ажиллах цаг уртассан” гэв. Уг төсөл хэрэгжсэнээр нунтаглалтын хоёрдугаар тээрмүүдийн цагийн ачааллыг бууруулж, эргэх ачааллыг тогтвортой хэмжээнд барих болжээ. Мөн тоног төхөөрөмжийн жигд, тасралтгүй ажиллагааг ханган, халианы хошууны зардал хэмнэсэн байна. Түүнчлэн, Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн “ККД-2” БЧ-ын дугуйлан хоёр жилийн өмнө байгуулагджээ. Энэ хугацаанд 10-аад төсөл болон жижиг сайжруулалтын ажлууд хийсэн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст ЩДП-1, 2 бутлуурын төсөл нь шилдгээр шалгарсан аж. Баяжуулах үйлдвэрийн III ээлж ашиглалтад орсноос ӨНХ-ийн хүдэр бутлах хүлээн авах ачаалал нэмэгдсэн. Үүнтэй уялдуулан ЩДП-1, 2 бутлуурыг шинэчлэх зорилгоор эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд ЩДП-1, 2 бутлуурын таван эд ангийг шинэчилсэн байна.
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн “ККД-2” БЧД-ийн ахлагч, тоног төхөөрөмжийн засварчин Д.Эрдэнэхуягтай уулзахад, “Манай дугуйлан зургаан гишүүнтэй. Шинэ он гарснаар хоёр төсөл, жижиг сайжруулалтын ажил хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр “Өндөр шат” төсөл хэрэгжүүлнэ. Засварчид өндөр эсрдэлтэй ажлын байранд ажилладаг. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилготой энэ төслийг хэрэгжүүлнэ. Бид ажлынхаа зав чөлөөгөөр Бүтээмж чанарын дугуйлангийнхаа ажилд идэвх санаачилгатай оролцож ирсэн” гэж ярилаа. Ийнхүү Баяжуулах үйлдвэрийн нэгж, хэсгүүдэд төслийн ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав