Дэлхий дахинд
ТЕСЛА КОМПАНИ $1.5 ТЭРБУМААР БИТКОИН ХУДАЛДАЖ АВСНЫГ МЭДЭЭЛСНИЙ ДАРАА ХАНШ НЬ ОГЦОМ ӨСӨВ
Илон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан хөдөлгүүрт автомашины Тесла компани нэгдүгээр сард $1.5 тэрбумаар биткоин худалдаж авсан тухай мэдээ өчигдөр цацагдсаны дараа биткоины ханш 17 орчим хувиар өсөж, $44,220 хүрсэн байна.
Энэ мэдээг нийтлэгдэх үед нэг биткоины үнэ $46,700 орчимд хүрээд байв.
Тесла компани өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаггүй бэлэн мөнгөө өсгөх зорилгоор ийм арга хэмжээ авснаа тайлбарлажээ. Цаашдаа ч үргэлжлүүлэн дижитал хөрөнгө худалдаж авахаа мэдэгдсэн байна.
“Үүнээс гадна ойрын үед бид өөрийн бүтээгдэхүүнийг биткоиноор зарж эхлэх төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, хязгаарлагдмал хүрээнд эхлэх болно” гэж Тесла компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Теслагийн энэ шийдвэр криптовалютын салбарт эргэлт авчрах чухал нөлөөтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа бол зарим нь тус компанийг томоохон эрсдэл хийж буйг анхааруулжээ.
Тухайлбал Market.com-ийн зах зээлийн ахлах шинжээч Нэйл Уилсон “Биткоин бол маш их тогтворгүй ханштай хөрөнгө. Тесла том эрсдэл үүрч байна. Энэ шийдвэр нь зарим хуучинсаг хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж магадгүй юм” гэж ярьжээ.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр20 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр