Дэлхий дахинд
ХОРИХ ЛАГЕРИЙН ХАРГАЛЗАГЧ АСАН 100 НАСТАНД ГЕРМАНЫ ПРОКУРОРУУД ЯЛ ТУЛГАЖЭЭ
Герман улсын прокурорууд өчигдөр дэлхийн хоёрдугаар дайны үед Заксенхаузен бөөнөөр хорих лагерьт харгалзагчаар ажиллаж байхдаа нийт 3,518 хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгт 100 настай эрэгтэйг буруутган яллажээ.
Яллагдсан өндөр настан нь одоо Германы зүүн хойд Бранденбург мужид оршин суудаг юм байна. Сүүлийн жилүүдэд Германы хуулийнхан дайны үеийн хорих лагеруудад ажиллаж байсан хэд хэдэн өндөр настанд зохих ял шийтгэлийг оноогоод байгаа.
Өнгөрсөн онд 5,230 хүний амийг хөнөөхөд оролцсон хэрэгт 93 настай Бруно Д гэгчийг яллаж байв.
Өнгөрсөн долоо хоногт Стуттхоф хорих лагерьт нарийн бичгээр ажиллаж байсан 95 настай эмэгтэй Ирмгард Ф-ийг 10,000 хүний аллагад оролцсон хэмээн яллажээ.
Өчигдөр яллагдсан өндөр настан нь 1942-1945 онуудад Заксенхаузенд харгалзагчаар ажиллаж байсан юм байна.
1936 онд Берлиний ойролцоо байгуулагдсан Заксенхаузенд хорт хийгээр хоригдлуудыг бөөнд нь устгах туршилт явуулж, жүүд, цыган, ижил хүйстэн голдуу 100,000 хүний амийг хөнөөж байжээ. Сүүлд энд туршигдсан аргыг Аушвицийн хорих лагерьт нэвтрүүлж, олон сая хүний амийг бүрэлгэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр42 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр41 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр44 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр