Дэлхий дахинд
AstraZeneca-гийн вакцин коронавирусийн шинэ хувилбараас сайн хамгаалж чадахгүй байна гэв
Оксфордын их сургууль болон AstraZeneca компанийн хамтран боловсруулсан вакцин Өмнөд Африкийн гэгдэх коронавирусийн шинэ хувилбараас төдийлөн сайн хамгаалж чадахгүй байгаад дэлхийн улс орнууд санаа зовниж байна. Уг бэлдмэлийг олон орон хэрэглэхийг зөвшөөрсөн ч коронавирусийн шинэ хувилбар хурдацтай тархвал AstraZeneca вакцин хүссэн үр дүнгээ өгөхгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Африкийн эрдэмтдийн хэлснээр тус улсад коронавирусийн шинэ омог (501.V2) нь Covid-19 туссан хүмүүсийн 90 хувийнх нь өвчний шалтгаан болоод байгаа аж. 2000 хүн оролцсон сүүлийн клиник туршилтаар уг вакцин өвчний хүндэрсэн хэлбэрээс хамгаалах ба хөнгөн болон хүндэвтэр шинж тэмдгийн үед маш бага хэмжээнд хамгаалдаг болохыг тогтоожээ.
Туршилтын үр дүнг хараахан баталгаажуулаагүй ч олон орон AstraZeneca вакциныг худалдаж авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Европын улс орнууд уг вакциныг 55-аас дээш насныханд үзүүлэх нөлөөлөл нь сул тул ахмад настнуудад тохиромжгүй гэж үзжээ.
Өмнөд Африкийн коронавирусийн шинэ омог хилийн чанадад идэвхтэй тархаж байна. Тухайлбал, Их Британид 147 тохиолдол илрээд байгаа аж. Тус улс одоогоор 12 сая хүнд вакцин хийгээд байгаа бөгөөд ихэнх нь AstraZeneca-гийн вакцин тариулжээ. Тус компани намар гэхэд вакцинаа сайжруулахаа амласан байна.
Эх сурвалж: ВВС
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр19 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр20 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр