Дэлхий дахинд
ТОКИО 2020 ОЛИМПЫН НААДМЫН ТАМИРЧДАД ГАР БАРИХ, ТЭВРЭЛДЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ Ч 150,000 БЭЛГЭВЧ ТАРААХААР БОЛЖЭЭ
Ирэх зун Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах зуны олимпын наадмын үеэр мөрдөх тамирчдын “вирусийн гарын авлага”-ыг өчигдөр зохион байгуулагчид нь танилцуулжээ.
33 хуудас уг баримт бичиг нь Токио 2020 зуны олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад чиглэж байгаа бөгөөд зөрчсөн тамирчдыг шууд тэмцээнээс хасахаар тусгасан байна.
Тамирчид Японд ирэхээсээ өмнө 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай ба ирмэгцээ дахин шинжилгээ өгөх гэнэ.
Олимпын хотхонд байх хугацаандаа дөрвөн хоног тутамд шинжилгээ өгч байхаар болжээ. Хэрвээ шинжилгээний хариу нь эерэг гарвал тэмцээнд оролцохыг нь шууд хориглох гэнэ.
Мөн тэмцээний үеэр болон бусад үед тамирчид хоорондоо гар барих, тэврэлдэх зэргээр аль болох хүрэлцэхгүй байхыг гарын авлагад зөвлөсөн байна. Сонирхолтой нь хэдийгээр ийм зөвлөмж гаргасан ч уламжлал ёсоор зохион байгуулагчид олимпын хотхонд 150,000 бэлгэвч үнэгүй тараахаар болжээ.
Хотхонд байх хугацаандаа бэлтгэлээс бусад үед амны хаалт зүүх ёстой ба хотхоноос гадагш гарахыг хориглох юм байна. Харин энэ удаагийн наадамд оролцох тамирчдад коронавирусийн эсрэг вакцин хийлгэх шаардага тавихгүй байхаар болжээ.
Тамирчид, албаныханд үйлчлэх вирусийн гарын авлагыг дөрөвдүгээр сард дахин нэг хэлэлцээд зургаа дугаар сард эцэслэн тогтох юм байна.
Зуны олимпын наадам долдугаар сарын 23-ны өдөр Токио хотод нээгдэнэ.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр19 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр20 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр