Эдийн засаг
“10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛНА” ГЭВ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг яаж цогц хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн. Дэлхийн улс гүрнүүд хоёр чиглэлээр тэмцсэн. Ард түмнийхээ аюулгүй байдлыг нэгт, эдийн засгаа нэгт тавьсан байна. Монгол Улсын хувьд хүн амын аюулгүй байдлыг нэгт тавьж ирсэн. Цаашид хөл хориог энэ хэвээр нь үргэлжлүүлэх юм бол энэ оны гуравдугаар улирлаас эхлэн эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж дийлэхгүй хүнд нөхцөл байдалд хүрэхээр байна. Мөнгөний нийлүүлэлтийн талаар мөнгө хэвлэнэ гэж улстөржүүлдэг.
Мөнгөний нийлүүлэлт жилд дунджаар 35-45 хувьтай байдаг. 2020 оны жилийн эцсээр 15 хувьтай байна. Тиймээс эдийн засгаа сайжруулахын тулд мөнгөний эргэлтийг сайжруулахад чиглэх юм. Мөнгө хэвлээд халамжийн байдлаар тараахгүй. Зээлийн хэлбэрээр бодит эдийн засаг руу оруулахын тулд байж болох хамгийн бага хувийн хүүтэй, хамгийн боломжит нөхцөлөөр зээл олгоно.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав