Нийгэм
“АЗ”-ЫН ДУГААРЫН ХАМГИЙН ДЭЭД ҮНЭ 60 САЯД ХҮРЭВ

Азын гэх тодотголтой улсын дугааруудыг өнөөдрөөс эхлэн цахим дуудлага худалдаанд оруулж байна.
Иргэд auction.transdep.mn сайтад бүртгүүлж, дэнчин төлснөөр өөрийн оршин суух харьяаллын дагуу улсын дугаарыг сонгон дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Дуудлага худалдаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим дуудлага худалдаа өнөөдөр эхэллээ. Энэ өдөр хэдэн дугаарыг дуудлага худалдаанд оруулж байна вэ?
-Нэг өдөрт 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Ингэхдээ үдээс өмнө болон үдээс хойш 10, 10 дугаарыг цахимаар дуудлага худалдаанд оруулах юм. Өнөөдөр үдээс өмнөх дуудлага худалдаанд орсон эхний 10 дугаарын ес нь зарагдсан. Нэг дугаарынх нь үргэлжилж байна.
Улсын дугаарын цахим дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-н хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулна.
-Одоогоор дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан дугаар хэдэн төгрөг хүрсэн бэ?
-Нэг дугаар 60 гаруй сая төгрөгөөр худалдаалагдсан нь одоогоор хамгийн өндөр үнэ болоод байна. Дуудлага худалдаа өндөрлөснөөр хойш 24 цагийн дотор тухайн иргэн мөнгөө төлж, дугаараа зөвхөн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд авах боломжтой.
-Цахим орчинд нэг дугаар 350 сая гаруй төгрөгөөр худалдаалагдах гэж байна гэсэн мэдээлэл гараад байна?
-Тэр дугаарын дуудлага худалдаа үргэлжилж байна. Иргэд хөөсрөл үүсгэж, үнийг нь хий хөөрөгдөж байна гэж үзэж байна. 10:40 цагийн орчимд энэ дугаарын үнэ 400 орчим сая төгрөг болоод байна. Дуудлага худалдаанд оролцогчид өөрсдийн хүссэн үнийг хэлэх боломжтой.
-Дуудлага худалдааны ялагч хэлсэн үнээрээ дугаараа авч чадахгүй тохиолдолд яах вэ?
-Дуудлага худалдаа хүчингүй болж, дахин дуудлага худалдаанд оруулна.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж эхлээд байгаа юм.
Энэ талаар Авлигатай тэмцэх газраас “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д өөрчлөлт оруулах замаар авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад удаа дараа зөвлөмж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ зохион байгуулах албан бичиг, журмын төсөл санал өгөх албан бичиг хүргүүлж, журмын төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Үүний үр дүнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг бүхэлд нь шинэчлэн баталж, ингэснээр автотээврийн хэрэгслийн “азын” гэх тодотголтой улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон” хэмээн өмнө нь мэдээлж байв.

Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
Нийгэм
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай аж.
-
Энтертайнмент23 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм24 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг4 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр5 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна