Дэлхий дахинд
КОРОНАВИРУСНИЙ “БРИТАНИ” ХУВИЛБАРЫГ ИЛРҮҮЛДЭГ ТЕСТ БҮТЭЭЖЭЭ
ОХУ-д коронавирусний “британи” хувилбарыг илрүүлдэг тестийг бүтээжээ. Тус улсын Халдвар судлалын төв хүрээлэнгээс бүтээсэн энэхүү тестийг мутац бүхий сорьц дээр туршихад өндөр нарийвчлалтай болох нь батлагджээ.
Түүнчлэн, шинэ технологийн тусламжтай коронавирусний бүхий л мутацыг төдийгүй бусад халдварыг илрүүлэх боломжтой гэнэ.
Коронавирусний “британи” хувилбарыг 2020 оны есдүгээр сард Их Британид анх илрүүлсэн бол “өмнөд африк” хувилбарыг мөн оны аравдугаар сар, “бразил” хувилбарыг 2021 оны нэгдүгээр сард тус тус бүртгэсэн билээ.
“Sky News” сувгийн мэдээллээр, “британи” хувилбараар халдварласан өвчтөнүүдэд ханиах, хоолой өвдөх, ядрах, булчин шархирч өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна.
Бразилд коронавирусний таван шинэ омог илрээд байгаа ба “бразил” хувилбарт “VUI-NP13L” нэршил өгөөд байна. Энэ хувилбараар халдварласан өвчтөнүүд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвддөг аж.
Ройтерс агентлагийн мэдээллээр, “өмнөд африк” хувилбар болох “501.V2” омог илүү халдвартай болох нь тогтоогджээ. Эл хувилбар хүний бие организмд орохдоо илүү хүчтэй бөгөөд хялбар байдлаар хүний эстэй холбогддог байна. Энэхүү омог хүн амын дунд 50 хувиар илүү хурдан тархаж буй нь үүнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, “британи” омог 86 улсад, “өмнөд африк” хувилбар 44 оронд, “бразил/япон” хувилбар дэлхийн 15 оронд бүртгэгдээд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр26 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр25 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр28 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр