Дэлхий дахинд
ДЭМБ:ЗАВСРЫН АМЬТНААС ХҮНД ХАЛДСАН БАЙХ МАГАДЛАЛ ИЛҮҮ ӨНДӨР
Өнгөрч байгаа 7 хоногийн эхээр олон улсын хувьд хүлээж, анхаарч байсан нэг үйл явдал бол ДЭМБ–ын Хятадын талтай хамтран хийсэн коронавирусний уг гарлын судалгааны явц, үр дүн байсан. Энэ сарын 9-нд ДЭМБ–ын шинжээчид БНХАУ-ын Ухань хотод хийсэн судалгааныхаа үр дүн зарлалаа.
Шинжээчид коронавирус анх хүнд халдсан байж болох дөрвөн хувилбар дэвшүүлж, үүнийгээ батлах судалгаа хийжээ. Коронавирусыг тээгч амьтнаас хүнд шууд халдах, дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах, хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, лабораториос алдагдсан вирус хүнд халдах гэсэн дөрвөн хувилбар дэвшүүлжээ. Үүнээс лабораториос вирус алдагдсан байх магадлал тун бага, харин дамжуулагч завсрын амьтнаас хүнд халдварласан байх магадлал илүү өндөр гэсэн ерөнхий хоёр дүгнэлтэд хүрчээ.
Өөрөөр хэлбэл коронавирус сарьсан багваахайнаас ямар нэгэн амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Мөн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин вирус халдварласан байх магадлал байна. харин коронавирус яг ямар амьтнаас гаралтай гэдгийг хараахан тогтоож чадаагүй байна. Коронавирус анх бүртгэгдсэн Ухань хотод 12 дугаар сараас өмнө коронавирус байсан гэх, хамгийн анх илэрсэн Ухань хотын Хуанань далайн гаралтай бүтээгдэхүүний захад коронавирусний халдварт өвчин яаж бий болсныг тогтоох хангалттай мэдээлэл байхгүй, дэвшүүлсэн бүх хувилбар таамаг нээлттэй байгаа, нэг удаагийн судалгаа хийгээд орхино гэсэн ойлголт байхгүй, судалгааг цаашид илүү өргөн хүрээнд хийх шаардлагатай гэж ДЭМБ мэдэгдсэн.
ДЭМБ–ын шинжээчдийн багт дэлхийн 10гаруй орны эрдэмтэд оролцсон, мөн Хятадын талаас ижил тооны шинжээчид оролцож, судалгааг хамтарч явуулсан. Тэдний судалгааны явцад олж авсан мэдээллээр коронавирусний дэгдэлт 2019оны 12-р сард Ухань хотын Хуанань захаас өөр захуудад мөн бүртгэгдсэн байжээ. Коронавирусийг үүсгэгч “Сарс–ков-2″-той ижил төрлийн вирус сарьсан багваахай, гүрвэл зэрэг амьтнаас илэрсэн хэдий ч эрдэмтэд коронавирусийг байгалиас илэрсэн гэж үзэхгүй байгаа юм байна. Мөн тэдгээр эрдэмтэд цар тахал дэгдээх чадвартай коронавирус хүний хүрээлэн буй орчинд дасан зохицох чадвар өндөр гэдэг дүгнэлт хийсэн. ДЭМБ болон Хятадын шинжээчдийн хамтарсан баг Уханьд судалгаа хийхээс өмнө Хятадын засгийн газар коронавирусийг гаднаас орж ирсэн байх магадлалтай гэх асуудлыг ярьж ирсэн.
Харин АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд коронавирус Хятадаас эхтэй гэж үзэж байснаас Хятад өрнөдийн хооронд вирусний үүсэл гарлаас улбаатай маргаан дэгдэж, худалдаа эдийн засгийн хориг хязгаарт хүртлээ даамжирсан. Тухайлбал Австрали АНУ-ын адил коронавирус Хятадаас гаралтай гэж мэдэгдсэнээр Хятадын талаас нүүрсний импортын хоригтой тулгарсан. ДЭМБ коронавирусний уг гарлыг тогтоох гэж Хятадын талтай олон сарын яриа хэлэлцээ хийсний дүнд шинжээчид нь өнгөрсөн 1-р сарын 29нд Уханьд судалгааны ажлаа эхлүүлсэн. Тэд Ухань хотындалайн гаралтай бүтээгдэхүүний зах, Вирус судлалын хүрээнд ажиллаж, мужийн олон салбарын хүмүүстэй уулзаж, судалгаа авсан байна. ДЭМБ энэ судалгаагаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа ч Хятадын тал шинжээчдийн очихыг хүссэн газарт нэвтрэх зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байгаа юм. ДЭМБ–ын Уханьд ажилласан шинжээчид нэгдсэн дүгнэлтээ ирэх 7хоногт танилцуулахаар төлөвлөж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр23 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр22 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр25 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр