Дэлхий дахинд
УКРАИН ЭР ГУДАМЖНЫ ЦАСАА ЦЭВЭРЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХУУРАМЧ ХҮН АМИНЫ ХЭРГИЙН ДУУДЛАГА ӨГЧЭЭ
Сүүлийн өдрүүдэд Украин даяар их хэмжээний цас унаж, зузаан нь дунджаар 50 см хүрээд байгаа.
Хот тосгодын гудамж талбайнууд цасанд дарагдсанаас иргэдийн зорчих хөдөлгөөнд саатал гарсан байна.
Тэгвэл Украины хойд бүсийн Грибова Рудня тосгоны оршин суугч эрэгтэй Бямба гарагийн орой цагдаагийн хэсэг рүү залгаад хүний амь хөнөөснөө мэдэгджээ.
Тэрбээр ээжийнхээ эрэгтэй найзын цээжинд хутгалж, амийг нь хөнөөснийг хэлэхдээ тосгон руу нь “цас цэвэрлэгч машингүйгээр ирэх боломжгүй байгаа”-г анхааруулсан байна.
Дуудлага өгсөн эр ийм аргаар гэрийнхээ орчмын замын цасыг цэвэрлүүлэх санаатай байсан нь цагдаа нарыг хэргийн газар очиход тодорхой болжээ. Харамсалтай нь хууль сахиулагчид туулах чадвар сайтай SUV ангиллын автомашинтай ирсэн тул зорилго нь биелээгүй гэнэ.
Хуурамч дуудлага өгсөн эрэгтэйд 119 гривнагийн ($4.3) торгууль оноосныг орон нутгийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юлия Ковтун өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр31 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр30 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр33 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр