Дэлхий дахинд
ДЭЛХИЙН УЛСУУД КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ЯМАР ВАКЦИН ТАРЬЖ БАЙНА
“Спутник V”
Оросын Н.Ф.Гамалейн нэрэмжит Бичил биологи, халдвар судлалын төв “Спутник V” вакцин бүтээснээ гурван шатаар туршаад өнгөрөгч оны наймдугаар сард ЭМЯ-ндаа бүртгүүлжээ. Спутник V вакциныг сайн дурынханд туршсаныхаа үндсэн дээр 95 хувийн үр дүнтэй гэж байгаа.
“Спутник V” вакцин нь хоёр хэлбэртэй. Хөлдөөсөн шингэн “Гам-КОВИД-Вак”-ийг хасах 18 градусаас илүү нөхцөлд хадгалах бол хоёр дахь нь нунтаг “Гам-КОВИД-Вак-Лио” нь нэмэх 2-8 градуст хадгалж болно. Энэ вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр шаттай хийнэ, үнэ нь нэг мянган рубль.
Энэ вакциныг Белорус хамгийн түрүүнээ захиалсан бол одоо Аргентин, Венесуэль зэрэг орнууд тарьж байгаа.
Pfizer/BioNTech
Германы BioNtech компани Америкийн Pfizer компанитай хамтран бүтээсэн Pfizer/BioNTech вакцины үр дүнг 95 хувь гэж байгаа. Үүнийг хасах 70 градусаас дээшгүй температурт хадгална. Энэ вакциныг Их Британи хамгийн эхлээд иргэддээ тарьсан бол одоо Канад, АНУ, Ойрхи Дорнод, Европын орнууд хэрэглэж эхлэв. Канад, АНУ-д хүн амаа олноор нь вакцинжуулж байгаа. Израиль улс хүн амаа вакцинжуулах талаар дэлхийд тэргүүлж Pfizer и BioNTech вакцинаар хоёр сая гаруй хүнээ вакцинжуулаад байна.
Moderna
Америкийн Moderna компанийн бүтээсэн вакцины үр дүнг 94.5, хүндээр өвчилсөн тохиолдолд үйлчилгээний үр дүн нь 100 хувь гэж байна. Вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хоёр удаа тарина. Энэ бэлдмэлийг 2-8 градуст 30 хоног хүртэл хадгалж болно. Moderna компани энэ бэлдмэлээ 600 сая тунг үйлдвэрлэнэ гэж байгаа юм. АНУ үүнээс 200 сая тунг захиалаад байгаа. Одоо Канад, Израиль, Их Британи, Швейцарь улсууд зөвшөөрч аваад байгаа.
AstraZenec Оксфордын их сургууль,
Британийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн энэ бэлдмэлийг 70 хувийн үр дүнтэй гэж байгаа. Энэ вакцинд хоёр том шаардлага байгаа, нэгдүгээрт ерийн хөргөгчинд хадгалж болно.
Вакциныг 4-12 хоногийн зайтай хоёр удаа тарина. Их Британи улс AstraZeneca вакциныг 100 сая тунг захиалаад ашиглахаар болоод байгаа. Мөн Энэтхэг, Аргентин, Доминиканы бүгд найрамдах улс, Сальвадор, Мексик, Марокко улсууд ашиглахаар захиалаад байгаа юм.
“ЭпиВакКорона”
Оросын Новосибирскийн шинжлэх ухааны “Вектор”, “ЭпиВакКорона” төвийн бүтээж 2020 оны аравдугаар сард бүртгүүлсэн вакцин. Ерийн 2-8 гардусаас доош хадгалж болох энэ бэлдмэлийг Оросын мэргэжлийн хяналтын байгууллага хууч өвчтэй болон, ахимаг насныханд зохистой гэж үнэлээд байгаа. Энэ вакцины үнэ “Спутник V” вакцинтай адил тун нь мянган рублиэс хэтрэхгүй.
“Sinovac Biotech”
Хятадын Sinovac Biotech компанийн бүтээсэн энэ вакцин цельсийн нэмэх 2-8 градуст хадгалж болно. Компани үүнийгээ жилд 300 сая тунг нийлүүлж чадна гэж байгаа юм. Дархлаа тогтооход хоёр тун шаардлагатай. Хятад улс хүн амынхаа аравны нэг 150 сая хүнийг вакцинжуулж амжина гэж байна.
Хамгийн сүүлд Бразильд туршихад 50.4 хувийн үр дүн үзүүлсэн бол Индонезид 65.3, Туркт 91.5 хувийн үр дүн үзүүлсэн.
Энэ вакциныг хэрэглэхээ Сингапур, Малайз, Филиппин, Бразиль, Украин улсууд мэдэгдээд захиалсан.
“CanSino Biologics”
Хятадын өөр бас нэг Ad5-nCoV “Конвидеция” –ийг эм бэлдмэлийн CanSino Biologics компани боловсруулж гаргасан. Энэ бэлдмэлийг нэмэх 2-8 градуст хадгалах боломжтой. Энэ вакциныг Оросын Эрүүл мэндийн яаманд бүртгүүлэхээр өгснөөр ОХУ-ын ЭМЯ зөвшөөрсөн. Түүгээр ч барахгүй Оросын “Петроваксом” үр дүнтэй, аюулгүй хэмээн үйлдвэрлэж эхэлсэн. Туршилтын гурав дахь шатанд үр дүнг нь 92.5 хувь гэж байна. Гэхдээ туршилтын эцсийн үр дүн энэ оны дундуур гарна.
CNBG (Sinopharm)
Sinopharm-ын салбар Хятадын China National Biotec Group-ийн үйлдвэрлэсэн өөр нэг бэлдмэл хадгалалтын тусгай нөхцөл шаардахгүй, хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа тарих вакцин.
Гурван шатны туршилтаар 79 хувийн үр дүн үзүүлсэн энэ вакциныг Арабын Нэгдсэн Эмират хамгийн түрүү захиалаад үр дүн нь 86 хувь байна гэж мэдэгдээд байгаа.
Хятад, Арабын нэгдсэн Эмират, Бархейн, Иордан, Перу, Аргентин улсуудад клиник туршилтын шатанд явж байна. Хятад улс өөртөө шуурхай вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд ашиглаж байгаа.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр