Эдийн засаг
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ НЭГДҮГЭЭР САРД 2,4% БОЛЖ БУУРАВ

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индекс энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 2.4% болж, өмнөх оны мөн үеэс 3.2 пунктээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Ийнхүү үнийн өсөлт 2.4% болж буурсны 2.2 нэгж буюу 91.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс хамаарч байгаа бол 37.5 хувь нь импортын барааны үнийн өсөлттэй холбоотой байна.
Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байгаа аж.
УЛААНБААТАР ХОТОД ИНФЛЯЦ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 1.3%-ААР ӨСӨВ
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц энэ оны нэгдүгээр сард өмнөх сараас 0.7% өмнөх оны мөн үеэс 1.3%-аар өсжээ.
Тодруулбал, өмнөх оны мөн үеэс 1.3-аар өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.3 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.9 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.8 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 11 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар буурсан байна.
ҮСХ-ноос хийсэн судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 18 нэрийн барааны үнэ нэмэгдсэн байжээ.
Инфляцыг өсөлтийн хурдаар нь:
- Дефляци: <0%
- Мөлхөө: <3%
- Аядуу: 3%-10%
- Цогио: >10%
- Гиперинфляц: >50% (сард!) гэж ангилна.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр8 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна