Дэлхий дахинд
ОХУ: ЕВРОПЫН ХҮНИЙ ЭРХИЙН ШҮҮХИЙН ШААРДЛАГА ҮНДЭСЛЭЛГҮЙ
Оросын Авлигын эсрэг санг үндэслэгч, Путиныг шүүмжлэгч блогч Алексей Навальныйг суллахыг шаардаж байгаа Европын хүний эрхийн шүүхийн шаардлага нь оросын хууль тогтоомжид нийцэхгүй, ямар ч үндэслэлгүй учраас биелүүлэх боломжгүй юм гэж ОХУ-ын Хуульзүйн сайд Константин Чуйненко мэдэгдсэн байна.
Европын хүний эрхийн шүүх энэ хоёрдугаар сарын 16-нд Оросын засгийн газарт хандаж энэ сарын эхээр залилангийн хэрэг гэгчээр урьдчилан хориод байгаа Алексей Навальныйг суллахыг уриалж тогтоол гаргасан юм. Уг тогтоолоо “энэ арга хэмжээ нэн даруй хүчин төгөлдөр болно” гэжээ.
Харин Оросын хуульзүйн яамны тэргүүн Константин Чуйненко Европын хүний эрхийн шүүхийн шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх хэд хэдэн шалтгаан байна гэжээ.
“Нэгдүгээрт, Энэ бол тусгаар улсын шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа хэрэг. Хоёрдугаарт, Энэ шаардлага эрхзүйн үндэслэлгүй, энэ шаардлагыг нь биелүүлэх нэг ч баримт, эрхзүйн хэм хэмжээ агуулаагүй байна” гэж сайд сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Түүнийхээр бол Европын шүүх энэ бүх нөхцөл байдлыг ойлгож байгаа ч Европын зөвлөлтэй харилцаа хурцатгаж болзошгүй ийм улс төрийн шийдвэр гаргасан байлгүй гэнэ.
Сайд бас энэ тогтоолыг хэрэгжүүлэх нь харин ч Европын хүний эрхийн шүүхийн өөрийнх нь хуулийг дээдэлнэ гэсэн үйл ажиллагааны нь зарчимтай зөрчилдөх болно гэжээ.
Авлигатай тэмцэх санг үндэслэгч Алексей Навальныйг Германд эмчлүүлж байгаад эх орондоо эргэж ирэхэд нь шууд нисэх онгоцны буудлаас баривчлан саатуулаад энэ хоёрдугаар сарын 2-ны өдөр Москвагийн Симоновын шүүх тэнсэн харгалзах ялыг нь биеэр эдлүүлэх ял болгон өөрчилсөн юм. Шүүхийн тогтоолд тэмдэглэснээр бол шүүгдэгч нь тэнсэн харгалзах шийдвэрийг 60 орчим удаа зөрчиж, олон удаа захиргааны шийтгэл хүлээсэн гэнэ.
Шүүх Алексей Навальный, түүний дүү Олег хоёр 30 гаруй сая рублийг “Ив Роше” компаниас залилан авсан, өөр бас нэг байгууллагад хэвлэлийн бүтээгдхүүн нийлүүлнэ гэж хэт өндөр үнээр гэрээ хийсэн гэж ийн ялласан юм.
Алексей Навальныйг Орост эргэж ирж, түүнийг баривчилсны дараагаар “Путины ордон” гэдэг нэвтрүүлэг олон нийтийн сүлжээнд тарснаар оросын бүх хотуудад эрх баригчдын авлигыг эсэргүүцэж, Алексей Навальныг дэмжсэн цуглаан болж хэдэн зуун мянган хүн оролцсон юм. Эрх баригчид цуглаанд оролцогсдоос бараг 4000 хүн баривчилж, нэг хэсгийг нь шүүхээр оруулан шийтгэсэн дотор ахлах ангийн сурагчийг ч 14 хоногоор саатуулсан явдал гарчээ.
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр1 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр1 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр1 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр