Эдийн засаг
“РИО ТИНТО”-ГИЙН АШИГ СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ

“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн ашиг 2020 онд 20 хувиар өсөж, жилийн дүнгээр сүүлийн есөн жилийн дээд түвшинд хүрлээ.
Үүнд түүхий эдүүд, ялангуяа төмрийн хүдрийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. “Rio Tinto”-ийн ашиг 12.4 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн тооцооллоос давсан үзүүлэлт болсон байна.
Үүнээс гадна нийт дүнгээр есөн тэрбум ам.долларыг 2020 оны ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байгаа нь тус компанийн 148 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхлэх нь гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байгаа энэ үед томоохон уул уурхайн компаниуд ийнхүү ногдол ашгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм.
Энэхүү мэдээллийн дараа Лондоны Хөрөнгийн биржид “Rio Tinto”-гийн хувьцааны ханш 3.5 хувиар өссөн байна.
Түүнчлэн тус компани “Оюу Толгой” төслийг тойрсон асуудлуудыг шийдэж, оролцогч талуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байгаа гэж тайландаа дурджээ.
Нэгдүгээр сард ажлаа хүлээн авсан “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нутгийн ард иргэд болон бусад оролцогч талуудтай харилцан итгэлцсэн түншлэлийг бий болгохыг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Зэсийн группийн захирлаар томилогдож, “Rio Tinto”-ийг төлөөлөн Монголын талтай хэлэлцээр хийж буй Б.Болд “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгон хүлээн авч байна. Яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна” гэж мэдэгдсэн юм.
Монголын тал “Rio Tinto”-ийн боловсруулсан “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд байна. Улмаар төлөвлөгөөг шинэчилж, нөхцөлүүдийг сайжруулах саналыг “Rio Tinto”-д тавиад байгаа юм.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав