Дэлхий дахинд
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ИРЭЭДҮЙ

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ачаар хүмүүс болон технологийн харилцаа огт өөр болно гэдэгт олон шинжээч итгэлтэй байна. Уран зөгнөлчдийн саяхан л бичиж байсан зүйл бодит тэгэх тэгэхдээ бүр ерийн зүйл болж хувирна. Энэ бүгд сайхан зүйл боловч бас айдас дагуулж эхэллээ. Хиймэл оюун ухаан хүнээс ухаантай болчихоод бидний ажлын байрыг булааж, бүр цаашлаад бидний эсрэг босч соёл иргэншлийг устгах юм биш биз гэсэн эмзэглэл олон хүнд байна.
Үнэхээр хиймэл оюун ухаан бидний ажлыг булаах уу
Хамгийн түрүүний айдас бол үнэхээр технологийн хөгжил нь маш олон ажил мэргэжлийг автоматжуулж олон хүний ажлын байрыг булаан ажилгүйдэл газар авна гэсэн эмзэглэл. Шинжээчид ч хөдөлмөрийн зах зээлд ойрын жилүүдэд үнэхээр их өөрчлөлт гарна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нарийн бичгийн дарга, туслах, захиргааны ажилтан, мэдээллийн операторууд, бичиг хэргийн ажилтан, шуудангийн ажилтан гээд дунд тушаалын олон ажил мэргэжилд хүн ажиллахаа болино гэж Оксфорд-Мартины сургуулийн судлаач Карл Бенедикт Фрей, Майкл Осборн хоёр үзэж байна. Өнөөдөр гэхэд л ХИЙМЭЛ ОЮУН УХААН сурталчилгааны ролик, киноны трейлер танилцуулга зэргийг хийж туршаад байна. Гэхдээ өөдрөг үзэлтнүүд болохоор айж түгших хэрэггүй, зарим ажил мэргэжил ингэж технологид булаалгасан ч гэсэн өөр шинэ шинэ ажил мэргэжил бий болно гэж байна. “Машин техникт бид ажлаа алдсан ч гэсэн, машин бидэнд хийж шийдэх өөр нарийн зүйл өгдөг. Шинжлэх ухаан, уран бүтээл ер юунд ч гэсэн бид машин техникт өгөх л болно” хэмээн Москвагийн Технологийн хүрээлэнгийн Шинжлэх ухаан, технологи, нийгмийн харилцан хамаарлын газрын захирал Пётр Левич хэлж байна.
“Технологийн түүх устгаж үгүй болгосноосоо илүү их ажлын байр бий болгосон, Хиймэл оюун ухааны хөгжил дэвшлээс айх шалтгаан алга” гэж Орос дахь Microsoft-ын стратегийн технологийн газрын удирдагч Михаил Черномордиков хэлж байна. Нийгмийн ажилтнууд, мэс засалч, бүжиг дэглэгч, археологч, инженер зэрэг мэргэжлийг машинаар орлуулах боломжгүй, шаардлага ч байхгүй.
Гэхдээ энэ бүхэн бол тун цөөхөн хүн ажилладаг нарийн мэргэжил шүү дээ. Харин олон хүн ажилладаг нийтлэг ажил мэргэжлүүдийг хиймэл оюун ухаант машин булаах нь гарцаагүй. Гэхдээ MeetArticles-ийн технологийн багийн ахлагч Мария Сандрикова “Хөдөлмөрийн зах зээлээс хүмүүсийг шахаж байсан нь ганц энэ удаа биш. Зуу, хоёр зуун жилийн өмнө ч үйлдвэрлэлд үр ашигтай машин техник нэвтэрч, хүмүүсийн ажлын байрыг булааж л байсан. Тэр бүрийд хүн үүнд дасан зохицож, шинэ арга зам хайж байсан шүү дээ” гэжээ.
Хиймэл ухаан биднээс ухаантай болж биднийг залж жолоодох уу
Хиймэл оюун ухаан өнөөдөртөө математик шинж чанартай шатар тоглох ч юм уу тодорхой асуудлыг л шийдэж байна. Цаашдаа түүний хийж чадах зүйл улам өргөжих нь ойлгомжтой. Хиймэл оюун ухаан ойрын 10-20 жилд хиймэл оюун ухаан нь хүний ой ухаантай эн зэрэгцэх түвшинд хүрнэ гэж ”Шинжлэх ухаан хүний нас” сангийн дэд ерөнхийлөгч, дэлхий дахины эрсдэл судлаач Алексей Турчин хэлжээ.
Гэхдээ Хиймэл оюун ухаан хувийн амьдралаас эхлээд мэргэжлийн үйл ажиллагаа, улс төрийн хүрээнд гээд бидний амьдралын бүхий л асуудлыг шийдээд байх уу гэсэн асуулт байсаар байна. Ингэвэл ямар байх бол…Ийм хараат байдалд орчихвол хүмүүст ямар байх бол. Шинжээчид болохоор хүмүүс удирдах үүргээ хэзээ ч хиймэл оюун ухаанд шилжүүлж өгөхгүй, хиймэл оюун ухаан зүгээр л шийдвэр гаргах үед зөвхөн зөвлөх үүрэгтэй байх болно гэж хэлж байгаа юм.
Өмнө дурдсан Орос дахь Microsoft-ын стратегийн технологийн газрын удирдагч Михаил Черномордиков ч “Хиймэл оюун ухаан бол багаж, зэвсэг, тэгэхээр түүнийг яаж ашиглахаа бид өөрсдөө шийднэ” гэж байна.
Хиймэл оюун ухаан бидэнтэй дайтах юм биш биз
Өнөөх “Терминатор”, “Матрица” гээд алдарт кинонууд дээр хүмүүс машинтай байлдаж эхэлдэг. Мэдээж машиныг хүмүүс өөрсдөө бүтээсэн. Энд хамгийн гол нь маш чадварлаг бүтээсэн машинуудад хүний мэдрэмж, хүн чанар байхгүй, харин математик түвшний чадвар байгаатай л холбоотой. Үнэхээр хүмүүс бид төгс бус зүйл бүтээчихээд тэр нь бидэнд дайсагнаж эхлэх юм биш биз гэсэн эмзэглэл бас байна. Хиймэл оюун ухааныг хүн өөрөө бүтээчихээд дараа нь түүнийхээ золиос болж устах уу, эсвэл боол нь болох уу…Пётр Левич хиймэл оюун ухаан тийм ч аюултай биш гээд “Бид тэдэнтэй байлдахгүй. Удахгүй бид тэдэнтэй нэгдэнэ, хүн машин хоёр нэгдэнэ” гэж байна. Өнөөдөр ч гэсэн хүн машин нэгдэх ойлголцох эхлэл хэдийнээ тавигдаад байгаа.
Харин хиймэл оюун ухаан нь хяналтын системгүй байвал хяналтаас гарч аюул учруулж мэдэх юм, тэгэхээр бид ирээдүйд Хиймэл оюун ухааныг хянах асуудлыг л сайн шийдэх ёстой гэж “Шинжлэх ухаан хүний нас” сангийн дэд ерөнхийлөгч, дэлхий дахины эрсдэл судлаач Алексей Турчин үзэж байна.
Хиймэл оюун ухааны ажиллагаанд хэн хяналт тавьж хариуцлага хүлээх вэ
Хиймэл оюун ухааны бусад технологиос ялгарах гол ялгаа нь тэр өөрийгөө сургах чадварт л байгаа юм. Нэг талаас энэ нь асар том боломж, нөгөө талаас өөртөө аюул учруулна. Мэдээллийг задлан шинжилж, үйл ажиллагаагаа өөрчлөн шинэ арга гаргалгаагаар ажиллана. Жолоочгүй автомашин гэхэд л ослын нөхцөл байдлыг үнэлээд өөраө шийдэл гаргаж ослоос зайлсхийнэ гэсэн үг. Энэ бүх сонголтод хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг сөрөг үйлдэл гарч хохирол учрахад хохирогч хэнд хандах вэ. Өөдрөг үзэлтнүүд болохоор Хиймэл оюун ухааны гаргасан шийдлийн төлөө технологи өөрөө хариуцлага хүлээнэ гэж байна. Мэдээж түүнийг бүтээсэн хүн л хариуцлага хүлээнэ гэж байна.
Тэгэхээр хүн төрөлхтөнд хиймэл оюун ухаан бүтээхдээ аюулгүй байдал, ёсзүйг төлөвшүүлэх тийм дүрэм боловсруулах шаардлага бий болж байна. Үүнийг мэдээж IT мэргэжилтнүүд хийнэ шүү дээ хэмээн эмзэглэж байгаа юм. Тэд нь ямар хүмүүс байх вэ…..
Хиймэл оюун ухаан ХХI зууны аюул болох уу
Хиймэл оюун ухаанд түгэх вирус л хамгийн гол аюул болно гэж Алексей Турчин үзэж байна. Ийм ч болохоор супер компьютерүүдийн ажиллагаанаас үүдэж мэдэх болзошгүй сөрөг үр дагаваруудаас зайлсхийх дүрэм, хууль боловсрулах асуудал дээр Илон Маск, Билл Гейтс, Стивен Хокинг, Сатья Наделла нарын IT инженер, эрдэмтэд технологийн тэргүүлэх корпорациуд ажиллаж байна. Ирээдүй энэ бүхнийг шийдээд явж болох ч хамгийн гол нь ийм нөхцөл байдал үүсэхгүй байх тийм орчинг бүрдүүлэх л чухал.Нөгөө талд нь хиймэл оюун ухаантай ажиллах хүмүүсийг бэлтгэж төлөвшүүлэх явдал гэж шинжээчид үзэж байгаа юм.
Хятадын тэрбумтан Жэк Ма ирээдүйн хиймэл оюунт роботуудаас айхгүй байгаагаа хэлсэн бол америкийн Илон Маск хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд аюул занал учруулж болзошгүй гэж байна.
Жэк Ма “Миний бодлоор хиймэл оюун хүний нийгэмд шинэ хуудас нээж, хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг сайжруулна. Би энэ тал дээр өөдрөг байгаа. Хиймэл оюуныг аюул гэж бодохгүй байна. Хүн роботоос хангалттай илүү ухаалаг” гэжээ.
Харин Маск “Би уг нь төрөлхийн өөдрөг үзэлтэй хүн. Би дэлхий сүйрэх цаг ирж байна гэж ярихгүй. Гэхдээ технологийн хөгжлийн хурдыг бид гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна” гээд роботтой хүч тэнцүү байхын тулд хүмүүс киборг болж, технологийг биедээ шингээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Улс төр11 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр11 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ