Эдийн засаг
ХАА-Г ДЭМЖИХ САНГААС 767 ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД 22,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр (2021.02.26) хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.
Улсын Их Хурлаас 2019 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын 2020 оны 01 дүгээр 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг ХХААХҮЯ-ны харьяанд тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн байгуулсан.
Тус сан нь 2021 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн урамшуулалд 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 767 аж ахуйн нэгж, иргэний 254.3 мянган тонн хүнсний улаанбуудайд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох аж. Дотоодын ургацаас 8 соортын 5.6 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. Энэ оны хаврын тариалалтаар хэрэглэгдэх 1.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ 30-50 хувийг урьдчилгаа авч, үлдэх төлбөрийг тухайн жилийн намрын ургацаас барагдуулах нөхцөлтэй олгох аж. Мөн 2020 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд өр авлага болон худалдан авалтаар нөөцөлсөн 23096.8 мянган тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулах ажлыг хийж байна. Одоогоор тус санд ОХУ-аас нийлүүлэгдсэн 12 нэр төрлийн 103 ширхэг тоног төхөөрөмжийн үлдэгдэл байгаагаас энэ оны хаврын тариалалтын хугацаанд 40-45 хувь борлуулах төлөвлөгөөг гаргасныг салбарын сайд танилцууллаа.

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад24 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ