Эдийн засаг
“ЭРДЭНЭС ТТ”-ЫН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХГҮЙ, ТӨМӨР ЗАМД ӨГНӨ

Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил “1072” хувьцаанд ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэрийг ТУЗ-өөс нь гаргажээ. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг. Тодруулбал, Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийдэх ёстой.
Энэ дагуу өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ны өдөр тус компанийн ТУЗ хуралдаад ийм шийдвэр гаргасан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн “Иргэдэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараахгүй” гэх чиглэлийн дагуу иргэдэд ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан гэх тайлбарыг албаны хүн өглөө.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн бүлэг ордын 8 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Компанийн 85.2 хувь нь төрийн эзэмшилд байдаг бол 14.75 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг. Тэгэхээр 2.5 сая иргэн болон тус компанийн хувьцааг эзэмшдэг аж ахуйн нэгжүүд энэ жил ногдол ашиг авахгүй нь.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2019 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд тус компани Хятадын Чалкод төлөх өрөө бүрэн барагдуулснаар ногдол ашгийн хэрүүл эхэлсэн.
Тус компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрч, 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжөөр “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 2019 онд тус компани иргэдэд очих ёстой ногдол ашгаар төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжиж, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин өнгөрсөн 2020 онд хэчнээн төгрөгөөр төмөр замын төслийг санхүүжүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл 2020 онд Засгийн газрын шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд нэгж хувьцааг 96480 төгрөг тооцож, ногдол ашиг тараасан. Тус компани өнгөрсөн 2020 онд 1,6 их наяд төгрөгийн дүн бүхий 11,9 сая тонн нүүрсийг борлуулсан байна. Гэхдээ олсон ашгаасаа ногдол ашиг тараахгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон цахилгаан станц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аж үйлдвэрийн гавъат ажилчин цол тэмдгээр шагнасан юм.
Тус компани энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 сая тн нүүрс олборлож, 21,2 сая тн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тн нүүрс олборлож, 7,67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонныг олборлож, 11,64 саяыг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонныг олборлон, 1,9 сая тонныг борлуулахаар төлөвлөжээ.

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ