Эдийн засаг
Б.ГҮРСОРОНЗОН: АВТОМАШИНЫ 183 ДУГААР НИЙЛЭЭД 410 САЯАР ЗАРАГДСАН

Дэнчингийн 50 мянган төгрөгийн тухайд бид судалгаа авч байна. Одоо бол хөөс нь нэлээн дарагдаж, үймүүлээд байдаг нь гайгүй болж байгаа.
Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг дахин зохион байгуулах гэж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд auction.transdep.mn сайтаар явагдана.
Сануулахад, азын дугаарын өмнөх дуудлага худалдаа хоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд явагдсан билээ. Дуудлага худалдааны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 15-нд нээлттэй дуудлага худалдаагаар иргэдэд санал болгосон 20 дугаараас 0001 УАР дугаар 427 сая 450 мянган төгрөгийн үнэд хүрснийг тухайн үед мэдээлж байсан.
Тэгвэл уг дугаарт хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч дугаарыг аваагүй учраас гуравдугаар сарын 22-ны өдөр болох дуудлага худалдаанд дахинд оруулахаар болжээ.
Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонтой холбогдож, өмнөх дуудлага худалдааны үр дүн болоод дуудлага худалдаанд үүсэж буй “хөөс”-ийг зохицуулах үүднээс дэнчингийн гэх 50 мянган төгрөгийг оролцогчдод буцаан олгохгүй байх боломжтой юу гэдгийг тодруулахад дараах хариултыг өглөө.
-Өмнөх дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр буюу 46 сая төгрөгөөр 77 77 гэсэн дугаар зарагдсан. Дараагийнх нь 99 99 гэсэн дугаар 20 сая төгрөгөөр зарагдсан. 427 сая төгрөг хүрсэн дугаарыг оролцогч худалдаж аваагүй. Тээврийн хэрэгслийн 183 дугаар санал болгосон дуудлага худалдаанаас 410 гаруй сая төгрөг орж ирсэн.
Дэнчингийн 50 мянган төгрөгийн тухайд бид судалгаа авч байна. Одоо бол “хөөс” нь нэлээн дарагдаж, үймүүлээд байдаг нь гайгүй болж байгаа. Ер нь бол дуудлага худалдаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангахын тулд, олон хүнийг хамруулахын тулд дэнчинг нь тэгж тогтоосон юм” гэв.
2021.03.22-ны 09:00 цагаас эхлэх дуудлага худалдаагаар дараах дугаарыг худалдана

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ