Эдийн засаг
ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР ЖИЛД 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО

Улсын Их Хурлын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаарх танилцуулга хийсэн байна.
Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нефть-хими, кокс-хими, металлургийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрлэл, технологийн парк, ган төмөрлөгийн үйлдвэр, жонш баяжуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрийг тус тус барьж байгуулахаар зорин ажиллаж буйг мэдээллийн эхэнд дурдав. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын исэлдсэн болон бага агуулгатай хүдрийг HL-SX-EW технологиор боловсруулж, жилд 10,000 тн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмал үйлдвэрлэлд тулгуурлан жилд 124.1 мян.тн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэх зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан катодын зэс үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр баригдсанаар жилд 2 тэрбум ам.долларын катодын зэсийн экспортын орлого олох боломжтой болно. Бусад салбарын хувьд, олон улсын стандартад нийцсэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах; дотоодын гангийн хэрэглээний 30-50 хувийг хангах зорилгоор жилд 350.0 мян.тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулах; төмрийн хүдрээ дотооддоо боловсруулж, ган, төмөр бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, улмаар нэмүү өртөг шингээж экспортлох; мөн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тавина ажиллаж байна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилгоор бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай. Иймд Үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ техник, технологи нэвтрүүлэх, судалгаа, туршилт хийх, шинэ зах зээлд нэвтрэхэд үйлдвэрлэгч нарт төрөөс дэмжлэг үзүүлэх; Хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаад шаардлагатай газар олголтын асуудлыг төрөөс шуурхай шийдвэрлэх, төслийн талбайг тойрсон газрыг төсөл бүрэн хэрэгжих хугацаанд олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд болон төсөлд төрөөс үйлдвэрлэлийн зориулалттай зээлийг бий болгох, дотоодын банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, ханшийн эрсдэлээс хамгаалах цогц бодлогыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна гэсэн байр суурь илэрхийлэв.
Хэлэлцэх асуудлын дараалалд байсан Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг дараагийн дэд хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад24 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ