Дэлхий дахинд
АННЕ ФРАНКИЙН НУУГДСАН ГАЗРЫГ НАЦИСТУУДАД ЗААЖ ӨГСӨН СЭЖИГТНИЙГ 77 ЖИЛИЙН ДАРАА НЭРЛЭЖЭЭ
Дэлхийн Хоёрдугаар дайны үед Амстердам хотын жүүд оршин суугч Франкийн гэр бүлийн дөрвөн хүн 1942 оны долдугаар сараас 1944 оны наймдугаар сарыг хүртэл нэгэн барилгын далд хонгилд Нацистуудаас нуугдан амьдарч байсан юм.
Гэвч тэднийг Нацистууд хоёр жилийн дараа илрүүлж, бүгдийг нь хорих лагерьт илгээснээс зөвхөн гэрийн эзэн Отто Франк амьд үлдэж байжээ.
Тэдний хоёр охины нэг 15 настай Анне нуугдаж байх үеийнхээ түүхийг бичиж үлдээсэн нь “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” нэрээр дэлхийн олон оронд, олон хэлээр хэвлэгдэж байв.
Франкийн гэр бүлийн нуугдаж байсан газрыг Нацистууд хэрхэн илрүүлснийг мөрдөж тогтоох ажлыг өмнө нь зохион байгуулж байсан ч үр дүнд хүрээгүй юм.
Тэгвэл Канадын зохиолч Розмэри Салливаны бичсэн “The Betrayal of Anne Frank: A Cold Case Investigation” нэртэй шинэ номд Франкийн гэр бүл хаана нуугдаж байгааг Нацистуудад зааж өгсөн байж болох сэжигтнийг анх удаа нэрлэжээ.
Тодруулбал тухайн үеийн Амстердамын алдартай жүүд нотариатч Арнольд ван дер Бергийг сэжигтнээр нэрлэсэн байна.
Тэрбээр өөрийнхөө гэр бүлийг хорих лагерьт илгээгдэхээс аврахын тулд Франкийн гэр бүлийг зааж өгсөн байж болзошгүй гэж дээрх номд дүгнэжээ.
Мөрдлөгийг гүйцэтгэхэд кино найруулагч Тис Бaенс, Холбооны Мөрдөх Товчооны агентаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Винсент Пэнкок зэрэг хүмүүс баг болж ажилласан юм байна.
“Бид 30 гаруй сэжигтнийг байж болох 20 хувилбараар судалсны эцэст хамгийн өндөр магадлалтай нэг сэжигтнийг олж тогтоолоо. Гэхдээ үр дүндээ 100 хувь итгэлтэй биш байна” гэж Баенс ярьжээ.
Гэр бүлийнх нь нуугдсан газрыг Нацистуудад зааж өгсөн хүний тухай мэдээлсэн нэр хаяггүй зурвасыг Отто Франк дайны дараа хүлээж авсан юм байна.
Амстердамын цагдаагийн газар уг зурвасын мөрөөр олон жил шалгаад сэжигтнийг тогтоож чадаагүй ажээ. Харин сүүлд ажилласан багийнхан зурвасыг дэлхийн хэд хэдэн оронд байгаа архивын материалуудтай харьцуулан судлаад хамгийн өндөр магадлалтай сэжигтнийг олж тогтоосон байна. Ингэхдээ тэд хиймэл оюун ухааны технологийг судалгаандаа ашиглажээ.
Сэжигтэн Арнольд ван дер Берг 1950 онд нас барсан юм байна.
“Нууц бүрэн тайлагдсан гэж хэлэх боломжгүй гэж бид үзэж байна. Мөрдөгчдийн баг сонирхолтой шинэ онол дэвшүүлсэнд талархаж байгаа. Гэхдээ олон зүйлийн нууц тайлагдаагүй хэвээр байна. Шинэ мөрдлөгийн үр дүнд олж авсан мэдээллүүд нь цаашдын судалгаанд ашиглагдах чухал ач холбогдолтой юм” гэж Амстердам хот дахь Анне Франкийн музейн захирал Рональд Леопольд хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд31 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр27 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав