Дэлхий дахинд
Орост сэтгүүлч Невзоровын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэлээ
Оросын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа талаар худал мэдээлэл дамжуулсан хэмээн сэтгүүлч Александр Невзоровын эсрэг ОХУ-ын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж энэ алба албан ёсны сайтдаа бичжээ.
“Оросын Мөрдөн байцаах хороо сэтгүүлч Александр Невзоровын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэлээ” гэж мэдээлэлд бичсэн байна. Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 207.3-ын хоёрдугаар зүйлд заасан “ОХУ-ын зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар худал мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр гэмт хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Невзоров гуравдугаар сарын 9-нд орост хориглосон YouTube дэх олон нийтийн Instagram сүлжээндээ украины Мариуполь хот дахь Оросын зэвсэгт хүчний явуулж байгаа ажиллагааны үеэр амаржих газрыг оросын цэргүүд буудсан талаар мэдээлэл нийтэлсэн юм байна.
“Нийтлэлд оросын зэвсэгт хүчний буудлагын улмаас энгийн иргэд хэлмэгдэж байгаа тухай гэрэл зургууд хавсаргасан байна. Энэ зураг дүрсүүд нь Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь тархаад байна” гэж Мөрдөн байцаах хороо мэдээлээд ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ мэдээллийг няцаасан гэдгийг албан ёсоор мэдэгджээ.