Дэлхий дахинд
Молдавт ирсэн украины дүрвэгчид хулгай хийж эхэлжээ
Украины дүрвэгсэд нутагт нь ирээд дээрэм тонуул хийж, түр байрласан буудлынхаа цахилгаан төхөөрөмжүүд, телевизорыг хулгайлан явж байна гэж молдавын иргэд гомдоллож байна.
Дайны эхний өдрүүдэд молдавын иргэд украинаас ирж байгаа дүрвэгсдийг хил дээрээсээ хувийн машинаараа тээвэрлэн ойролцоох суурин газарт хүргэж, нэн шаардлагатай хүнсний зүйл хувцас өгч дэмжиж байжээ.
“Эрхэм дүрвэгсдээ та нар аялал жуулчлалаар явж байгаа биш шүү. Бүхий л зоогийн газруудаар дүрвэгсэд дүүрэн, бүхий л зочид буудал зайгүй. Тэгээд л гудамжаар зугаалцгаагаад” гэж “Миний Молдав” нийгэмлэгийн тэргүүн Федор Гелич мэдээлсэн байна.
Суурин газар, зочид буудалд түр байрлаад өөр газар луу шилжин байрлахдаа дүрвэгсэд буудлын телевизор, зарим хэрэгслийг хулгайлан авч явж байгаа гэнэ.
ОХУ-аас Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулан дайн эхэлснээс хойш Украины 3.5 сая орчим хүн дайны хөлөөс дайжин эх орноосоо дүрвэж Европын орнуудыг зориод байгаагийн 100 мянга орчим нь Молдавт ирсэн гэж Молдавын хилийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.
ОХУ өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ тус улсыг цэрэг зэвсэггүйжүүлэх, манай цэрэг зөвхөн цэргийн байгууламжуудыг устгана гэсэн ч украины олон хотыг их буу, пуужингаар буудан орон сууцны хороолол, иргэний байгууламжууд үүнд нь өртөөд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.