Спорт
У.ОЧИРБАТ: ДЭЛХИЙН ЦАГААН ОЛИМП МОНГОЛЫГ ДАЛЛАЖ БАЙНА
Өвлийн Цагаан Олимпийн XXIV наадам өндөрлөсөн хэдий ч сүр дуулиан нь намжаагүй, дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн хэвээр байгаа энэ цаг мөчид Тэшүүрийн Улсын Шигшээ Баг (УШБ) -ийн 1960-аад оны үеийн тамирчин, спортын мастер, 1969-1974, 1981-1984 онд шигшээ багийн дасгалжуулагч, Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 13 жил хашсан, 2015 онд “Тэшүүрийн спортоор амжилтад хүрэх дөт зам” ном, 2021 онд “Жижиг хэмжээний мөсөн гулгуурын талбайг байгуулан ашиглах” зөвлөмж бичсэн Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, МТХ-ны техникийн хорооны зөвлөх Увшнасангийн Очирбаттай ярилцлаа.
–1964 оны Австрийн Инсбрукийн IX Олимпоос гараагаа эхэлж, 1968 он-Францын Гренобль Х, 1972 он-Японы Саппоро XI, 1980 он-АНУ-ын Лейк Плэсид XIII, 1992 он-Францын Альбервиль XVI, 1998 он-Японы Нагоно XVIII, 2002 он-АНУ-ын Солт-Лейк XIX гээд Дэлхийн Өвлийн Олимпод олонтоо оролцож ирсэн Монголын тэшүүрчдийн залгамж халаа өнөө жил Бээжингийн XXIV Олимпод оролцох эрх авч чадсангүй. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайг эс тооцвол, байгалийн ижил нөхцөлд эх орныхоо хаяанд болж буй Олимпод харьцангуй бага зардлаар оролцох боломжийг Монголын тэшүүрчид алдсанд Та харамсаж байгаа нь лав?
– Монголын тэшүүрчид 2006 оны Италийн Турины XX Олимпоос хойших дараалсан таван Олимпод оролцож чадсангүй. Яагаад гэвэл, өмнөх Олимпуудад тухайн улс орны хүсэлтийн дагуу урилгаар оролцуулдаг байсан юм. Орчин үед урилгаар бус, харин Олимпийн жилд ОУТХ-ны зохион байгуулсан 3-4 томоохон тэмцээнд заавал оролцож, Олимпийн сонгомол зайн төрлүүддээ биелүүлэх ёстой Олимпийн эрхийн амжилтыг үзүүлж, оноог авч чадвал дэлхийн шилдэг 30 тэшүүрчний нэг нь болж Олимпод оролцох эрхтэй болдог.
–Дээр үеэс тэшүүрийн спортод дэлхийд тэргүүлэгч орнууд байр сууриа хэвээр хадгалж чадаж байна уу. Тэдгээр орны тамирчдын амжилтын түвшин орчин үед ахисан хэвээр үү?
-Бээжин-2022 буюу Өвлийн XXIV Цагаан Олимпод уралдсан тэшүүрчдийн амжилтаас дүгнэвэл хуучин шилдэгт тооцдог орнууд манлайлсан хэвээр байна. Европ тивд Скандинавын хойгийн Нидерланд, Норвеги, Финлянд, Швед, мөн Итали, Бельги, Австри, Орос, Унгар, Чех, Белорусс; Ази тивд Япон, Хятад, Өмнөд Солонгос, дулаан орноос Тайванийн тэшүүрчид энэ Олимпод илүүрхлээ.
-Тэшүүрийн спортоор Олимпод оролцох эрх олгох тамирчдын тоо харьцангуй цөөн байдаг бололтой, тийм үү?
-Сонгомол зайнууд болох 500, 1000, 1500, 3000 метрийн зай тус бүрд (эм, эр) 30 тамирчин, 5000 (эр, эм), 10000 (эр) метрт болон бөөн гараатай уралдаанд 24 тамирчин ордог. Дэлгэрүүлж хэлбэл, тэшүүрээр Олимпод оролцдог сонгомол төрлүүд нь Ойрын зай-500, 1000 м (эм, эр), дундын зай-1500 м (эм, эр), холын зай-3000, 5000 м (эм, эр), 10000 (эр); багийн уралдаан (эм, эр) өндөр хурдны, бөөн гараатай (эм, эр) саармаг хурдны, богино зайн шорт трейк нь ойр ба дундын зайд уралдана. Манай тухайд Өвлийн Олимпод оролцохоор бэлтгээд зорьсондоо хүрч чадаагүй 1-2 тамирчны хувьд бэлтгэлжилт (бие бялдрын ерөнхий) хэт дутмаг байлаа. Гол нь ерөнхий тэсвэрт суурилсан анаэроб (О2 -гүй) нөхцөлд тэвчих хурд хүчний тэнцвэр хэт дутмагаас хурдтай, өндөр цаг графикт тэсч чадахгүй ядарч гүнзгий ядралт (переутомление) өвчлөлд орж байна. Ээлжит Олимпод бэлтгэх гурван жилийг хий хоосон холхиж өнгөрөөчихөөд, Олимпийн жилд улсын баахан валютыг хий дэмий үрж байна. Дасгалжуулагч У.Очирбат надад өндөр зэрэглэлийн тамирчдыг 3-4 жилд Олимпийн норматив биелүүлэх бэлтгэл сургалтын чиг аргууд бэлэн байгаа хэдий ч, үүнийг энд ил дурдахгүй.
-Тэшүүрийн спортын Дэлхийн болон Олимпийн рекорд амжилтууд дээд хязгаартаа тулсан. оргил түвшиндээ хүрч байна гэж та үзэж байна уу?
-Тэшүүрийн спортын сонгомол зайн төрлүүд нь стандарт зам талбайд уралддаг тул рекорд амжилт тогтоож болно. 100 м, 200 м, 300 м бол хамгийн ойрын сонгомол зайнуудын гарааны эхний хурд хүч авах хөөлтийн (отрезок) зайнууд. 3000 м, 5000 м, 10000 м нь сонгомол холын зай. Харин 1500 метр нь сонгомол зайнуудын дундаж зай болох тул тэшүүрчдийн “Түлхүүр”, “Миль” зай гэж үздэг юм. 1500 метрт сайн гүйдэг тэшүүрчний ойрын болон дундын, холын зайд гүйх чадвар өндөр тул энэ 1500 метрийн зайг онцолдог юм. Ийм учраас Монголын тэшүүрчид цаашдаа Олимпод орох эрхийн төлөө бэлтгэлд энэ зайг сонгох нь организмын ажиллах булчингийн эд эсүүд О2-ийн дутагдалд дасан зохицох чадварыг эзэмшүүлэхэд тусална.
Эндээс нэг сонин зүйл ажиглаж болно. Юу гэвэл, хурд, тэсвэр шаардсан тэшүүрчний тухайд Өвлийн Олимпийн наадамд наанадаж гурван удаа (3 удаа х 4 жил=12 жил) уралдах боломж байгаа ажээ. Жишээлбэл, манай одоогийн ид уралдаж буй тэшүүрчин А.Зул, Я.Зоригтбаатар нарын тухайд 2026 онд Италид болох Өвлийн XXV Олимп, дараа, дараагийн Олимпод ч оролцох ид хавтай залуу нас байгаа гэсэн үг юм.
Харин тэгтэл манайхан Олимпод ойрын зай (500, 1000 м)-гаар бэлтгээд Бээжин-XXIV Олимпод оролцох эрх олж авч чадсангүй. Тэсвэр, дархлаа сайтай Монголчуудын хувьд тэшүүрт Азийн рекорд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоож (Л.Цэнд), Азийн Цомын аваргын мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр хүрэл медаль (Н.Ганболд) хүртсэн 10000 метрийн зай нь бидэнд Олимпийн эрх авах дөт зай ч болох юун магад.
Одоогоор Дэлхийн дундаж амжилт:
500 метрт: эм-36.50 сек; эр-34.44 сек,
1000 метрт: эм-1.12.09 сек; эр-1.07.64 сек,
1500 метрт: эм-1.51.79 сек; эр-1.45.00 сек.байна.
Өвлийн Олимпод орох эрх авах норматив амжилт:
500 метрт: эм-39.5 сек, эр-35.7 сек.
1000 метрт: эм-1.18.0 сек. эр-1.10.5 сек.
1500 метрт: эм-1.59.50 сек. эр-1.48.0 сек. юм.
-Эдгээр зайд Монголын тэшүүрчдийн рекорд амжилт дэлхийнхээс хэр хол зөрөөтэй байгаа вэ?
-Насанд хүрэгчдийн тухайд Монголын тэшүүрчдийн рекорд амжилтууд дараах байдалтай байгаа.
500 метрт: эм-41.09 сек. (2016 он), эр-36.59 сек. (2017 он)
1000 метрт: эм-1.21.22 сек. (2017 он), эр-1.11.1 сек. (2017 он)
1500 метрт: эм-2.05.76 сек. (2017 он), эр-1.50.19 сек. (2013 он)
Ингэхээр Олимпийн эрх авах монгол тэшүүрчдийн амжилтын зөрөө:
500 метрт: эм~2 сек. эр-2 сек.
1000 метрт: эм~ 3 сек. эр~3 сек.
1500 метрт эм~ 6 сек. эр~2 сек. байгаа юм. Эдгээрийг монгол тэшүүрчдийн 2013 оны амжилттай харьцуулав. Харин холын зайнуудад 1-2 минутын зөрөө гарна.
Одоо хариулж амжилгүй алгасчихсан таны түрүүчийн асуултад хариулъя. Тэшүүр мэдэх хүний асуулт байна. Сонгодог зай-500, 1000, 1500 метрт Дэлхийн болон Олимпийн дээд амжилтууд цаашдаа бараг ахихааргүй болж, дээд хязгаартаа тулжээ гэж үзэж болохоор байна. Олимпод эхний медаль авсан тэшүүрчдийн амжилт 1-2 секундын 100, 1000-ны нарийвчлалтай хором хугацаагаар хэмжигдэх болсон. Өөрөөр хэлбэл, энэ хором хугацааны дотор л зэрэгцээд барианд орчихож байна шүү дээ. Харин сонирхолтой нь монголчууд энэ оргилд хүрч очих зам нээлттэй шүү.
Дэлхийн Өвлийн Цагаан Олимп одоо манай буурай Монголыг бид үүнээс цааш ахихааргүй болж, чинээндээ туллаа, та бүхэн нааш дөхөөд ир хэмээн даллаж байна. Монголчууд бид Олимп, Дэлхийн дээд амжилтад хүрч чадна. Тамирчинд хурд, хүчний гайхамшиг гэж юм байна.
Харьцуулж яривал, Ямайкийн хөнгөн атлетикийн ойрын зайн гүйгч, Олимпийн найман алтан медальт Усэйн Болт (Usain Bolt) 100 метрт 9.50-9.60 сек. гүйж байхад Дэлхийн шилдэг тэшүүрчин 500 метрийн эхний100 метрт 9.60-9.70 сек. гүйж, ерөнхийдөө газар дээр хөлөөрөө гүйж буй Усейн Болтыг мөсөн дээр хурдан тэшүүрээр гүйж буй тэшүүрчин гүйцэхгүй байна. Усейн Болт гараандаа чанх урагш сум мэт суга үсрэн гарна. Тэгэхэд тэшүүрчин бараг 10-аад метрт хурдаа авах гэж арваад алхам тэсрэлттэй хүчээр гулгуулан гүйнэ. Гарын хаялт гэхэд гүйгч гараа тохойгоор нугалж урагш, хойш шиднэ, тэшүүрчин гараа хоккейчлон хаяна.
Улсын шигшээ багийн тамирчин У.Очирбат. 1961 он
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд29 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр25 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав