Дэлхий дахинд
АНУ-ын генерал: Том гүрнүүд мөргөлдөх магадлал өссөөр байна
Дэлхий дахин асар их тогтворгүй байдлын үед ирээд, том гүрнүүдийн мөргөлдөх магадлал буурахгүй улам өссөөр байна гэж АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн генерал Марк Милли мэдэгдэж байна. “Бид асар их тогтворгүй байдлын үед ирж, том гүрнүүдийн мөргөлдөх магадлал буурахгүй, харин ч улам өсч байна” гэж генерал Милли АНУ-ын конгрессын сенатын төсвийн талаарх сонсгол дээр хэлжээ.
Тэр бас АНУ өнөөдөр аль аль нь “дэлхий дахины дэг журмыг үндсээр нь өөрчлөх” зорилго тавьсан дэлхийн хоёр том гүрэн Орос, Хятадын эсрэг зогсч байна гэжээ.
Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагааг Милли “Европт төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд өөрийн нь цэргийн албанд зүтгэсэн 40 жилд тохиож байгаагүй асар том аюул” гэж нэрлэсэн байна.