Дэлхий дахинд
Блинкен: Хятадтай харилцах бодлогоо АНУ шинэчилнэ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадтай харилцах америкийн бодлогыг шинэчлэх талаар тавдугаар сарын 5-нд үг хэлнэ гэж Төрийн департамент мэдээллээ.
“Энэ 2022 оны тавдугаар сарын 5-ны пүрэв гаргийн 11,00 цагт Азийн нийгэмлэг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений БНХАУ-тай харилцах АНУ-ын бодлогыг шинэчлэх үгийг сонсоно” гэж америкийн Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсан байна.
Блинкений хэлэх үгийг онлайнаар дамжуулах юм байна. Төрийн департаментын эх сурвалжаас авч Politico хэвлэлд бичсэнээр бол Блинкений үг нь АНУ-ын засгийн газрын “стратегийн ерийнхий тойм” байх юм байна. Хятадтай харилцах шинэ бодлогын баримт бичгийг бүрэн эхээр нь дэлгэхгүй гэнэ. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений үг нь АНУ-ын засгийн газрын харьяа байгууллагууд болон бусад улс орны засгийн газруудад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Бээжинтэй хэрхэн харилцах, энэ чиглэлд гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлах гол чиглэл, дохио болох юм хэмээн хүлээж байна.